Дэлхий нийтийг байлдан дагуулж буй охидын "BLACKPINK" хамтлаг дэлхийн рекордуудыг шинэчлэн тогтоосоор байгаа билээ. Уран бүтээлчдийн мөрөөдлийн тайзыг эзэгнэж байгаа тус хамтлаг анх 5 гишүүнтэй байсан. Гэсэн ч 4 гишүүнтэйгээр дебютээ хийсэн тус хамтлагийн 5 дахь гишүүн хаана, юу хийж байгаа нь олны анхаарлыг ихээр татах болжээ.
Хамтлагийн 5 дахь гишүүнийг Ким Ын Би гэдэг. Бага наснаасаа эхлэн дуучин болохыг мөрөөддөг байсан тэрээр Mnet-с зохион байгуулдаг Superstar K2 шоунд оролцжээ. Үүний дараа буюу 18 настайдаа "YG" энтертайнментэд дадлагажигчаар орсон Ким Ын Би тухайн үед "Pink Punk" хэмээн нэрлэгддэг байсан "BLACKPINK" хамтлагийн анхны гишүүдийн нэг болжээ.
Гэвч Ким Ын Би 2014 онд сайн дураараа энтертайнментаа орхижээ. Саяхан өгсөн ярилцлагадаа тэрээр ямар шалтгааны улмаас хамтлагаа орхисон, одоо юу хийж байгаа тухайгаа ярьсан байна.
Дадлагажигч байхдаа бүжиглэхдээ тааруу байсан тэрээр ихээхэн шүүмжлэлд өртдөг байжээ. YG-д байх хугацаандаа их хэмжээний жин хассан тэрээр сарын дотор 8кг хассан тухайгаа мөн дурдав. Бие махбодь болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон түүний нуруу өвдөж, олон цагаар бэлтгэл хийх боломжгүй болсон байна. Мөн оюун санааны хувьд ядаргаанд орсон тэрээр мөрөөдлөөсөө илүү эрүүл мэнддээ анхаарахаар шийдсэн гэнэ.
Хүсэл мөрөөдлөө орхиход түүнд тийм ч амар байсангүй. Жил гаруйн хугацаанд шаналсан тухайгаа дурдсан тэрээр 2019 онд "PPP" дуугаараа "Stone music entertainment"-д дебютээ хийжээ.
Гэсэн ч Ким Ын Би одоо тэс өөр салбарт ажиллаж байгаа гэнэ. Виски баарны эзэн болсон Ким Ын Би одоогийн амжилтдаа хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөжээ. Бааранд анх энгийн ажилтнаар ажиллаж эхэлсэн тэрээр аажмаар хувийн бизнесээ эхлүүлсэн байна.
Карьераа өөрчилсөн ч дуртай зүйлээ хийж, сайхан амьдарч байгаагаа дурдсан түүнийг одоог хүртэл таньдаг үйлчлүүлэгчид олон байдаг ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
saihan
Унигтай
Yuve 5dhn gidlecho miyeon shde trainee uyde uur traineete bolzsn gd yg aas garj bsishd debutn umn