Сун Хын Мин нууцаар гэрлэсэн үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, Tottenham Hotspurs багийн довтлогч Сун Хын Мин гэрлэсэн гэх яриа спорт сонирхогчдын дунд тархаад байна. 

Саяхан SBS-ийн спортын шинжээч Ким Дун Ван Юүтүб хуудсаар цацагддаг нэгэн нэвтрүүлэгт оролцжээ. Тэрээр Сун Хын Миний сүүлийн 3-4 тоглолтод дүн шинжилгээ хийн "Би түүнд ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон гэж бодож байна. Хариулт нь түүний цамцан дээр байна (хайр хэмээх бичигтэй цамц). Би чамд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна л даа. Гэхдээ Сун Хын Минийг ямар нэгэн халуун дулаан зүйл сэргээсэн бололтой. Түүнийг улам бүр хурцлах ямар нэгэн шалтгаан байна. Хувийн амьдрал нь түүнийг улам бүр гэгээлэг болгож байх шиг байна. Гэхдээ энэ бүхэн зүгээр л миний таамаглал шүү" гэжээ. 

 

 

Ким Дун Ван тоглогчидтой тун ч ойр дотно байдаг нэгэн. БНСУ-ын хөлбөмбөгийн инсайдер байсан түүний энэхүү таамаглал үндэслэлтэй байж болох талаар интернэт хэрэглэгчид дурджээ. 

Удалгүй Сун Хын Миний Инчоны нисэх онгоцны буудал дээрх зураг олны анхаарлыг татав. Хуруундаа Boucheron брэндийн сүйн бөгж зүүсэн байсан түүнийг удахгүй хуримаа хийх гэж байгаа гэх цуурхал дэгдэх шалтгаан болсон байна. 

 

 

Сун Хын Миний аав түүнийг зодог тайлсныхаа дараа л гэрлэнэ хэмээж байсан удаатай. Сун Хын Мин ч мөн 2019 онд өгсөн ярилцлагадаа үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний энэхүү амлалтыг зөрчхөд хүргэсэн эмэгтэй чухам хэн болохыг шүтэн бишрэгчид нь анхааралтай ажиглаж эхэлжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.124) 2025 оны 03 сарын 13

Ийм балай юм нийтэлж л байдаг, хэрэгт дуртай, хов хөөцөлдөж явдаг энэ Сондор гээчээсээ салмаар юм аа zindaa.mn

1  |  1
Гончигууд(202.126.89.252) 2025 оны 03 сарын 13

Энэ сайтад ямар хамаа бна а.

1  |  1
Top