Аарон Картерын үхлийн шалтгааныг 5 сарын дараа дэлгэлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Талийгаач дуучин Аарон Картерын үхлийн шалтгааныг 5 сарын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэлээ.  Лос Анжелес мужийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач шатамхай хийгээр амьсгалж, аlprazolam уусныхаа дараа ванндаа живж нас баржээ. Задлан шинжилгээний тайланд ч мөн ийнхүү бичсэн байх бөгөөд гаднын нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдсон байна. Аlprazolam нь сэтгэл гутрал болон задгай орон зайн айдсыг эмчлэхэд хэрэглэдэг шахмал хэлбэрийн эм аж. 

 

 

Аарон Картер өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Калфорния мужийн Ланкастер дахь гэрээсээ ванн дотроо нас барсан байдалтай олдсон. Гэрийн үйлчлэгч нь түүний цогцосыг олж 911-т дуудлага өгсөн байдаг. 

Талийгаачийн ээж Жейн Картер хүүгээ эмийн тун болон шахмал хий хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг шаардаж байсан. Мөн Аарон Картерын дотнын найзууд ч мөн сэжигтэй зүйлс байгаа тухай дурдаж, түүнийг үргэлж хэн нэгэн мөшгөдөг байсан хэмээж байв. Гэсэн ч цагдаа нар үүнийг үл тоон санамсаргүй осол хэмээн үзэж мөрдөн байцаалтыг зогсоожээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top