Дөрөвдүгээр сарын 18-нд жүжигчин И Да Иний харьяалагддаг "9ato Entertainment"-ийн зүгээс түүнийг 4 удаа нэрээ сольсон гэх асуудалд хариулт өгчээ. Уг мэдэгдэлд "И Да Ин нь Кён Юү Гён, И Жи Хе гэсэн нэрнүүдийг хэзээ ч ашиглаж байгаагүй. Тэр хоёр удаа л нэрээ сольсон" гэжээ.
Түүнийг амьдралынхаа туршид 4 удаа нэрээ сольж, 6 нэр ашигласан гэх цуурхал цахим орчинд тархаад буй. Түүний жинхэнэ нэрийг Им Юү Гён гэдэг бөгөөд ээж Кён Ми Ригийн овгийг авч Кён Юү Гён хэмээх нэртэй болжээ. Үүний дараа ээж Кён Ми Ри нь дахин гэрлэсний дараа овог нэрээ И Жи Хе болгон өөрчилжээ.
Тэрээр мөн И Жү Хи, И Ра Ён хэмээх нэр ашигласан гэх цуурхалд өртөөд байгаа аж. Агентлагийн зүгээс эдгээр нэрнүүдийг ашиглаагүй хэмээх тайлбар өгчээ.
Жүжигчин И Да Ин энэ сарын эхээр жүжигчин И Сын Гитэй хуримласан. Түүний гэр бүлийнхнийг олон нийт хувьцааны луйврын хэрэгт буруутган, хосуудын хуримыг эсэргүүцэж байсан. Хосууд хуримын бэлэгт ирсэн бүх мөнгийг хандивлана гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд цаашид ч мөн сайн үйлсийн аянд идэвхтэй оролцоно гэдгээ амлажээ.

.png)

Сэтгэгдэл ( 0 )