"BLACKPINK" хамтлагийн Рөүс "Burberry" брэндийн загвар зохион бүтээгч болон бусад алдартнуудын хамт хар тамхи хэрэглэсэн гэх цуурхалд өртсөн. Түүний харьяалагддаг "YG" энтертайнментийн зүгээс "Манай уран бүтээлчдийн эрх чөлөө, хувийн нууцыг зөрчсөн хүмүүст бид хуулийн дагуу арга хэмжээ авах болно. Бид одоогоор цуурхал гаргасан болон тарааж байгаа хүмүүсийг хянаж байна. Бид үүнд хатуу арга хэмжээ авах болно" хэмээсэн.
"Burberry" брэндийн загвар зохион бүтээгч Riccardo Tisci энэхүү дуулианы дараа инстаграм дахь зургаа устгажээ. Цуурхал дэгдээгчид тэдний урд байрлах ширээн дээр хар тамхи байна хэмээж байсан.
Энэхүү маргаантай асуудалд загвар зохион бүтээгч Riccardo Tisci өнөөдөр (2023.04.19) хариулт өгчээ. Интернэт хэрэглэгчдийн хар тамхины тавиур хэмээн нэрлээд буй уг зүйл нь үнэн хэрэгтээ тансаг зэрэглэлийн үнсний сав байсан гэнэ.
Түүний товч бөгөөд тодорхой энэхүү тайлбар нь олны эргэлзээг тайлж, уг асуудлыг нэг тийш цэгцэлнэ гэж найдаж байна хэмээн Рөүсийн шүтэн бишрэгчид дурджээ.

.jpg)


Сэтгэгдэл ( 0 )