Ким Те Хи, Им Жи Ён нар триллер төрлийн кинонд хамтран тогложээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Жүжигчин Ким Те Хи, Им Жи Ён нар ирэх зургаадугаар сард нээлтээ хийх "A House with a Yard" хэмээх триллер төрлийн олон ангит кинонд хамтран тогложээ. 

Зохиолч Ким Жин Ёний ижил нэрт бестселлэр зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кинонд Жу Ран хэмээх бүсгүйн арын хашаанаас үнэртэх хачин жигтэй үнэр түүний амьдралыг орвонгоор нь өөрчилж байгаагаар эхэлнэ. 

Жүжигчин Ким Те Хи 2020 онд "Сайн уу, ээж ээ" кинонд тоглон кино урлагтаа эргэн ирсэн. Үүнээс хойш кино уран бүтээлд дүр бүтээгээгүй тэрээр тааварлашгүй үйл явдлаар дүүрэн триллер төрлийн киногоор ийнхүү эргэн ирж байна. 

Им Жи Ёны хувьд дуулиан дүүрэн өрнөсөн "The Glory" киногоороо дэлхий дахинаа алдартай болсон нэгэн. Тэрээр "A House with a Yard" кинонд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн Сан Ын бүсгүйн дүрийг бүтээх аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top