Өмнөд Солонгосын хөвгүүдийн "ASTRO" хамтлагийн гишүүн Мүн Бин өчигдөр буюу 2023.04.19-ний 20:10 минутад таалал төгсжээ. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлон нас барсан байж болзошгүй хэмээн мэдээлээд байна.
"ASTRO" хамтлагийн харьяалагддаг "Fantagio" агентлагийн зүгээс түүний нас барсныг баталгаажуулан, эмгэнэл илэрхийлжээ.
Уг эмгэнэлд "Fantagio байна. Юуны өмнө гунигтай, зүрх шимшрүүлсэн мэдээ дуулгах гэж байгаад хүлцэл өчье. Дөрөвдүгээр сарын 19-нд ASTRO-ийн гишүүн Мүн Бин тэнгэрт од болохын тулд биднийг орхин одлоо.
Бидний уй гашууг хайртай хүү, дүүгээ алдсан гэр бүлийнхэнтэй харьцуулшгүй ч ASTRO-ийн гишүүд , Fantagio-ийн уран бүтээлчид, компанийн удирдлагууд, ажилтнууд, талийгаачийн төлөө маш их харамсаж, цочирдож, эмгэнэн гашуудаж байна.
Мүн Бинийг дэмжиж, хайрладаг байсан шүтэн бишрэгчдэд нь гэнэтийн таагүй мэдээ дуулгаж байгаа нь зүрх шимшрүүлж байна. Шүтэн бишрэгчдээ хэнээс ч илүү хайрлаж, халамжилдаг байсан талийгаачийн сэтгэлийг бид мэддэг байсан учраас сэтгэл өвдөж байна.
Гэнэтийн мэдээ сонссон гэр бүлийнхэн нь талийгаачдаа хүндэтгэл үзүүлэхийг хүсэж элдэв таамаглал, хорлонтой мэдээллээс татгалзахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэр бүлийнхнийх нь хүсэлтээр оршуулах ёслолыг гэр бүл, компанийн ажилчдын хүрээнд нам гүм байдлаар явуудах болно. Талийгаачид дахин гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Мүн Бин 2021 оны аравдугаар сарын 6-нд нэгэн подкастд оролцжээ. Шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл санааг дэмжихийг хүссэн тэрээр "Чамд уйлах үе гардаг уу? Зүгээр дээ, Заримдаа нулимс цийлэгнэх үе бий. Ийм үед зүгээр л уйлах нь сэтгэл санааг чинь тайвшруулна. Сайн уйлсны дараа тайвшрах болно. Зүгээр дээ. Бүх зүйл сайхан болно, санаа зовох хэрэггүй" хэмээж байсныг шүтэн бишрэгчид нь эргэн санаж, олон нийтийн сүлжээнд дахин нийтэлж эхэлжээ.
Өнөөдөр түүний ээжийн төрсөн өдөр байсан нь олон нийтийг багагүй цочирдуулаад байна. Мүн Биний дүү Мүн Су А нь "Billie" хамтлагийн гишүүн бөгөөд тус хамтлагийн бүх үйл ажиллагааг зогсоож буйг агентлагийн зүгээс мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 11 )
Яаг юунаас болж амиа хорлосон юм бэ?\nЯаж амиа хорлосон юм бэ? \nЯагаад гэнэт ингэх болов?
solongosoos iim ym orchuulj tawidag humuus uursdu setgetsend n soju uusaar bgad sain ymig bish danda muu muhai ymig n orchuulj taeidsg bolchdg ymshig bnle
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Дэлхийн өнцөг булан бүр дэх Aroha нарын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.Түүний сайхан инээмсэглэл тэнгэрийн оронд хэрэгтэй байсан гэж үү?Тэр өхөөрдөм инээмсэглэлийн цаана ямар их гуниг, зовлон байсан бол?
Txde eejinxe trsn udrur arec amia xrloxq blgvde? Biol xvnd xorlgdsn l gj bdod bga eejige bdxq bs tiim t1 xvn bsh shde moonbin cn
Амиа хорлосон бол, ээжийнхээ төрсөн өдрөөр амиа хорлосон нь үнэхээр хатуу сэтгэлтэй хүү байж\n
amia horloson eseh n odoohondoo todorhoigui baigaa!!! bitgi eh surwaljgui hudal medeelel busdad hurgeerei. olon kpop idoluud amia horloh tohioldol baidag uchraas tsagdaagin gazraas amia horloson gej odoohondo taamaglaj bga gehdee unen bish baij ch bolno! eh surwaljtai ym humust hurgene shu
Энэ Солонгос судлаач Сондор дандаа нэг ийм балай юм нийтлэж байх юм, хувийн сонирхолоо тулгаад байгаа ч юм шиг, өөрт нь сонирхолтой, хэрэгтэй гэж санагдсан юм бусдад ч тийм байх ёстой гэж ойлгоод явдаг бололтой, хөөрхий
Yu tohioldson bolood yug davj garah hych dutsan yum boldoo.haramsaltai,emegneltei yumaa..zaluuhan,haluuhan,id hiij byteej od bolj gyalalzaj bga ye deeree ingeed l genet yavtsgaaj bga ni yneheer gaihaad barshgyi. Esvel ter od bolgodog ertuntsud od bhiin tuld bie setgeliin baij bolomgyi, ichgivter ch ch yum uu tuluus tuldug yum bolov uu...
Амжилттай яваа залуу яагаад амиа хорлон вэ ум сайн амгалан болтугай