Колумбын Зэвсэгт хүчнийхэн онгоц осолдсоноос 16 хоногийн дараа дөрвөн хүүхдийг ширэнгэн ойгоос амьд олжээ.
“Cessna 206” онгоц осолдсоны дараа хүүхдүүд ширэнгэн ойд 16 хоногийг өнгөрүүлсэн талаар Колумбын удирдагч Густаво Петро мэдэгдсэн байна. Тэрбээр “Twitter” хуудсандаа “Бид Гуавьяред онгоц осолдсоны дараа сураггүй болсон дөрвөн хүүхдийг оллоо” гэж бичсэн байв.
Колумбын хэвлэлүүдийн мэдээлснээр онгоцны ослоос амьд үлдсэн хүүхдүүд 13, 9, 4 настай болон 11 сартай аж. Тэдний ээж нь энэ сарын 1-нд болсон онгоцны ослоор амиа алдсан байна.
"Cessna 206" онгоц энэ сарын 1-нд Сан-Хосе-дель-Гуавьяре руу нисэх замдаа осолдож, 370 цаг хайсны эцэст онгоцыг олсон билээ. Онгоцон дотор нисгэгчийн цогцос байсан бол зорчигчид болох дөрвөн хүүхэд, хоёр том хүний цогцос олдоогүй байсан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Byrhandaa mash ih talarhaj baina huuhduuded az jargal sain saihniig hvsii.
Nyalh huuhdiig yugaar hoolkloson bokloo Mundag huuhduud bna
Мундаг хүүхдүүд байна, бурхан ивээг
Ивий дээ амьд явах хувьтай л байж дээ...