Колумбын Ерөнхийлөгч жагсаал болж буй хотууд руу цэрэг оруулна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке татварын шинэчлэлтийг эсэргүүцсэн жагсаал өрнөж буй хотууд руу цэрэг оруулах чиглэл өгчээ.

Тэрбээр “Иргэдийн амь насанд том эрсдэл учирч байгаа хотуудад цэргийн оролцоо нөлөөтэй” гэж Иван Дуке Twitter хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Цэргийнхэн цагдаа нарт туслах нэмэлт хүч болж, нийтийн эмх замбараагүй байдлыг тогтворжуулахад үүрэг гүйцэтгэх аж.

Колумбын хэд хэдэн хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр 200 гаруй цагдаагийн ажилтан шархадсан билээ. Татварын шинэчлэлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 185 хүнийг баривчилжээ.

Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэний дараа Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке татварын шинэчлэлтдээ өөрчлөлт оруулахаар зөвшөөрсөн ч эсэргүүцлийн жагсаал үргэлжилсэн юм.

Жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн дунд гадны улсын найман иргэн, насанд хүрээгүй 16 хүүхэд байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top