Колумбын Батлан хамгаалахын сайд Диего Молано Апонте тус улсад эмх замбараагүй байдлын үеэр 15 хүн амиа алдсан, бусад байгууллагын мэдээлсэн олон хүн амь үрэгдсэн гэх тоо худал гэж мэдэгджээ.
Тэрбээр “Прокурорын газар эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор амиа алдсан хүний тоог 15 гэж тодорхой тогтоосон” гээд Колумбын Прокурорын ерөнхий газрын мэдээллээс бусад нь худал гэдгийг батлан өгүүлжээ.
Колумбад иргэд Ерөнхийлөгчийнхөө санаачилсан татварын шинэчлэлтийг эсэргүүцэн жагссан юм. Дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын хугацаанд нийт 40 гаруй хүн амиа алдсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ. Түүнчлэн эмх замбараагүй байдлын үеэр 168 хүн сураггүй алга болсон гэсэн мэдээлэл гарсан.
Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке иргэдийн эсэргүүцлийг хүлээн авч, татварын шинэчлэлтдээ өөрчлөлт оруулна гэсэн билээ.
Тус улсын хэд хэдэн хотод үүссэн эмх замбараагүй байдлын үеэр 200 гаруй цагдаагийн ажилтан шархдаж, 185 хүн баривчлагджээ.
Сэтгэгдэл ( 0 )