Холливудын жүжигчин Линдси Лохан амаржиж, хүүтэй болсныг зарлалаа. 2022 онд тэрбээр Бадер Шаммастай гэрлэсэн бөгөөд хүүдээ Луай гэх нэр хайрлажээ. Луай гэдэг нь арабаар “бамбай, хамгаалалт” гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.
Лохан Дубай хотноо төрсөн ч хосууд хаана амьдарч байгаа, хүүхэд яг хэдний өдөр мэндэлснийг тодорхой дэлгэсэнгүй. “Линдси Лохан болон түүний нөхөр, хөрөнгө оруулагч Бадер Шаммас нар Луай гэх сайхан нэртэй эрүүл чийрэг хүүтэй болж, баяртай байна” хэмээн DailyMail тэмдэглэжээ.
Линдси Лохан 2000-аад оны эхээр The Parent Trap, Freaky Friday, Mean Girls зэрэг кинонд дүр бүтээж, од болон гялалзсан жүжигчин. Гэвч богино хугацаанд алдар нэрд хүрсэн шигээ эргээд асуудалд орооцолдож, буруу замаар явсан үе бий. Хар тамхины хамааралтай болж, үдэшлэг цэнгээнд уягдаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай болсон. Эцэстээ шүүх хамаарлаас гаргах эмнэлэгт албадан хэвтүүлэх шийд гаргаснаар амьдралдаа хөлөө эргээд олсон юм.
2021 онд хөрөнгө оруулагч Бадер Шаммастай сүй тавьснаа инстаграмдаа зарлаж, олныг гэнэт гайхшруулсан. “Миний хайр, миний амьдрал, миний гэр бүл, миний ирээдүй” гэж тэгэхэд Шаммасын тухай бичээд, хамтдаа байгаа зураг нийтэлсэн юм. Тэд 2022 оны дөрөвдүгээр сарын 3-нд хуримаа хийсэн. Харин 2023 оны гуравдугаар сард хөл хүнд болсноо зарласан.
“Энэ Дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй бол би. Ийм нөхөртэйдөө үнэхээр их баярлаж байна. Чи бол миний бүтэн ертөнц. Өдөр бүр эмэгтэй хүн болгон над шиг жаргалтай байгаасай” гэж Линдси Лохан өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Их залуудаа алдар нэрэнд хүрч найз нэртэй атаач хортонгуудтай нийлж муу зуршилтай болсон ч Муу зуршлаасаа салж чадсан мундаг бүсгүй.
Jinger haha
Архинаас биеэ татаж авч чадсан мундаг юмаа.
Архичин хүүхэн
Bayar hvrgii ger bvld n.