
Өмнөд Солонгосын 44 настай дуучин Ли Хёри цөөхөн үгтэй ганцхан постоор сошиалд шуугиан дэгдээж, рекламны ертөнцийн анхаарлыг татаж, томоохон компаниуд урт дараалалд зогслоо.
Ли Хёри зөвхөн цомгийн борлуулалт, тоглолтын ашиг, нэвтрүүлгийн төлбөрөөр замналаа үргэлжлүүлж, сүүлийн 10 жил орчим рекламны ажил аваагүй юм. Тэгвэл тэрбээр рекламны ертөнцөд буцан очихыг хүсч буйгаа гэнэт мэдэгдээд, жинсэн өмдний рекламны нэгэн зургаа оруулан хамтран ажиллахыг сонирхож буй компаниудыг Antenna Music-тэй холбоо барихыг хүсчээ.
Энэ постыг нийтэлсний дараахан KakaoPay, Lego Korea, ATwosome Place, Ace Bed, Jeep, Etude House, Fly Asiana, Won Soju, Paris Baguette, Tous les Jour, Lotteria зэрэг компаниуд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, зарим нь бүр постных нь дор хөгжилтэй мем үүсгэж, дараалал үүсгэжээ.
Заримаас нь дурдвал:
KakaoPay: Бид мөнгөө тань руу одоо шууд шилжүүлэх үү?
CJ CheilJedang: Ли Хёритэй хамтран ажиллахын тулд энд дараалалд зогсох уу?
Lego Korea: Рекламны ертөнцөд буцан ирэхийнхээ өмнө хавангаа арилгахын тулд манай самбарыг ашиглахыг танд санал болгож байна.
BMW Korea: Пиф-паф ой-ой-ой.
Paris Baguette: Хёри-онни, бидэнд 10-хан секундын хугацаа зарцуулаач... гэсэн бол Krispy Kreme, Line Friends зэрэг брэндүүд “Юу, бид энэ дарааллын хамгийн ард нь юм уу?” хэмээжээ.

Ли Хёри ийнхүү томоохон компаниудыг шууруулж байгааг харсан Жо Квон мөн төстэй пост оруулж үзжээ. Ижил зураг хөгжилтэй байдлаар авахуулаад “Би ч гэсэн рекламд зураг авахуулмаар байна. Үүнтэй холбоотой асуудлаар CUBE Ent-д хандаарай” гэж бичжээ. Гэвч түүнийг компаниуд нэг их сонирхсонгүй. Үүний дараагаар Ли Хёри түүний пост дор “Квон, шаргуу хөдөлмөрлөцгөөе” хэмээн бичсэн байна.
Ли Хёри 2003 онд Stylish нэртэй анхны цомгоо гаргасан даруйдаа Оны шилдэг дуучин шагналын эзэн болсон юм. Харин 2006 онд Mnet Media-тай гэрээ байгуулснаар Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучин болж байлаа.

Сэтгэгдэл ( 3 )
lee hyori official cd albumiign hudaldan awna
Yg yasan yum
파이팅 이효리