
NBA-гийн зургаан удаагийн аварга, MVP-гээр таван удаа тодорсон домогт Майкл Жордан “Шарлотта Хорнетс” клубээ өнгөрсөн ням гаригт зарах зөвшөөрлийг лигийн удирдлагаас авсан юм.
2010 онд төрөлх нутгийнхаа клубын хувьцааны хяналтын багцыг 275 сая ам.доллароор худалдан авч, 2015 онд Bobcats гэдэг нэрийг нь Hornets болгон өөрчилснөөр өөрөө энэ клуб сагсан бөмбөг сонирхогчдын ой тойнд үлдтэл амжилт гаргаагүй. Харин сүүлийн хэдэн жилийн хугацаанд үнэ нь өсч, 3 тэрбум ам.доллароор зарагдахаар хэмжээнд бол хүрчээ.
Ийнхүү клубээ Рик Шналль болон Гейб Плоткин нарт зарахаар тохиролцоонд хүрснийхээ дараагаар 60 настай Жордан, 44 настай эхнэр Иветт Приетогийн хамтаар Францын Ривьерагийн эрэг орчмоор усан онгоцоороо зугаалан амарчээ. Энэ үед папараццчид гэрэл зургууд дарж амжсан байна.


Майкл Жордан эхнэр Иветт Приетотойгоо 2008 онд Майамигийн шөнийн клубт танилцсан гэдэг. Гурван жилийн дараагаар Кубын загвар өмсөгч бүсгүйтэйгээ гэрлэж, 2013 онд охинтой болсон юм. Жордан хувийн амьдралаа аль болох олны нүднээс далд байлгахыг хүсдэг нэгэн.
Харин M`Brace усан онгоцны хувьд бол 2018 онд үйлдвэрлэсэн, 115 сая ам.долларын үнэтэй, 74.5 метрийн урттай, 12 хүний багтаамжтай, бассейнтай гэнэ.














Сэтгэгдэл ( 2 )
harin thh muusain baychiud uheesei
haraal idsen bayachuud delhii sonoosei