Сингапурт 20 жилийн дараагаар эмэгтэй хүнийг цаазаар авах гэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 26

Сингапурт 2004 онд 36 настай үсчин эмэгтэй Иен Мэй Вүэнийг хар тамхи худалдсан хэрэгт буруутган цаазаар аваачсан юм. Үүнээс хойш тус улсад эмэгтэй хүнийг цаазаар аваагүй өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл Саридеви Жамани хэмээх эмэгтэйг хүний наймаа хийх зорилгоор 30 грамм хар тамхи хадгалсан хэрэгт буруутган 2018 онд цаазаар авах ял оноосныг энэ долоо хоногт гүйцэтгэхээр товложээ.

Мөн энэ долоо хоногт Мохд Азиз би Хуссейн хэмээх малайз гаралтай Сингапурын бизнесмэн эрийг 50 грамм хар тамхи худалдсан хэрэгт буруутган цаазын ял оноосныг гүйцэтгэх юм байна.

Сингапур улс бол хар тамхины хэрэгт хамгийн хүнд ял оноодог улсуудын нэг юм. Эмэгтэйчүүдийг цаазаар аваачихгүй байхын төлөө хүний эрхийн байгууллагууд тэмцдэг ч одоогоор амжилтад хүрээгүй байна.

Сингапурын төр засаг цаазын ял оноодог нь хар тамхины хэргийг гааруулалгүй барих гол түлхүүр болж байгаа гэж үздэг аж. Мөн шүүхийн шийдвэр шударга гэж үздэг байна.

Amnesty International-ийн судалгаагаар Сингапур улс нь хар тамхины хэрэгт цаазын ял оноосон тоогоороо БНХАУ, Саудын Араб, Ирантай ойролцоо байгаа ажээ. Вьетнамд мөн хууль хатуу ч гэлээ цаазын ял гүйцэтгэсэн мэдээлэл нууц учир тодорхойгүй байдаг гэнэ.

Сингапурын хүний эрхийн төлөө тэмцэгчид ядуу, эмзэг бүлгийнхэн цаазын ял голцуу авч буйг цохон тэмдэглээд давж заалдах шатанд өмгөөлөгчид төлөх мөнгөгүй учир өөрөө өөрийгөө өмгөөлдгийг онцолсон байна.

Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд цаазын ялыг Сингапурт гүйцэтгээгүй. Харин цар тахлын хорио тавигдсанаас хойш багаар бодоход 13 удаа цаазын ялыг гүйцэтгээд байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(192.82.75.172) 2023 оны 07 сарын 29

singa ruu aylahdaaa tsunh savaa sain medej aylaarai.

1  |  0
123(202.126.89.150) 2023 оны 07 сарын 29

Шударга шүүхтэй оронд л цаазын ял байх ёстой

2  |  0
kill(66.181.161.147) 2023 оны 07 сарын 29

manaid bol darga odontsor bayan aiilin huuhduud manaid iim bol amidral yag goy bolhged bn

1  |  0
Хан(101.176.216.171) 2023 оны 07 сарын 29

Манайх ийм хуультай болмоор юм Одоо бүр бага насны хүүхдүүд хар тамхинд донтож байна Хар тамхи хэрэглэсэн худалдан борлуулсан Эх орны баялаг болон улс оронд хохирол учируулсан нөхдүүдийг цаазаар авах хэрэгтэй. Мөн адил бага насны хүүхэд хүчиндсэн гэх мэт бузар булай хүний ой ухаанд ормоогүй гэмт хэрэг хийсэн ийм юмнууд нийгмийн дунд байж болохгүй сэтгэл түгшээсэн аймшигтай хэргүүд сүүлийн үед гараад байгаа шүү

8  |  0
Hugjdug Ym Bn !(202.126.88.237) 2023 оны 07 сарын 29

Huuli Changatai uls !

5  |  0
Том(96.241.248.132) 2023 оны 07 сарын 28

Шударга шүүх тухай л бх шиг бнаа. Эмэгтэй хүн гэдгээр нь ялыг хөнгөл гээгүй, харин хүйсийн улмаас тэд орлого доогуур, өмгөөлөл авах боломж нь хязгаарлагддаг. Угаасаа нийгэм тийм. Тиймээс харгалзаж бусдын адил өмгөөлөгч авах боломж эдлэх, зөв шударгаар шүүлгэх тухай юм. Манайд хүйсийн асуудал яригдахаар буруу талаас нь өнгөц тайлбарлах гээд бдаг. Цахд углуургын асуудлыг тэнцвэржүүл харна ууу

4  |  0
Харх(66.181.161.224) 2023 оны 07 сарын 28

Хүйсийн тэгш эрх гэж эмэгтэйёүүд ярьдаг бүх зүйл дээр тэнцүү байх ёстой эмэгтэй байлаа гээд ялаас мултарна гэсэн үг биш\n

10  |  2
Б(175.202.210.219) 2023 оны 07 сарын 28

Монголд жинхэнэ утгаараа цаазын ял хэрэгтэй бна

7  |  0
Top