АНУ-ын поп дуучин Бритни Спирс The Woman In Me намтар номоо аравдугаар сарын 24-нд борлуулалтад гаргахаар товлосноо зарласан нь түүнтэй амрагийн харилцаатай байсан зарим оддын зүрхэнд шар ус хуруулж буй бололтой.
Бритни Спирс номдоо гэр бүлийн харилцааны маргаантай асуудлууд, хувийн амьдралын ээдрээтэй явдлуудын талаар нэгд нэгэнгүй өгүүлнэ гэж амласан юм.
2022 оны хоёрдугаар сард Бритни Спирсийн намтар номыг бичиж хэвлүүлэх гэрээг хийсний зэрэгцээ 15 сая ам.долларыг урьдчилан дуучинд төлсөн юм.
Тэгвэл Жастин Тимберлейк болон Колин Фаррелл нар хэрвээ тус номд хувийн амьдралынх нь асуудлуудыг дэлгэн тавибал шүүхэд өгнө гэдгээ мэдэгдээд амжжээ.
Тиймээс ч борлуулалтад гарахаас нь өмнө номыг уншуулахыг шаардсан байна. Хэрвээ борлуулалтад гарахаас нь өмнө уншуулж, танилцуулахгүй бол шүүхэд өгнө гэдгийг мэдэгджээ.
“Жастин болон Колины өмгөөлөгч нар номыг борлуулалтад гарахаас өмнө уншиж танилцах шаардлагатай гэсэн. Энэ номд олныг цочролд оруулахуйц олон явдлуудыг дурссан учир Жастин болон Колин нар өөрсдийнх нь талаар таагүй байдлаар өгүүлсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа юм” хэмээн The Sun мэдээлжээ. Энэ мэдээллийн дараагаар олны хүртээл болж болохооргүй ямар явдлуудыг номдоо дурссан нь бүр ч анхаарал татаж, номын хүлээлт нэмэгдээд байна.
Бритни Спирс Жастин Тимберлейктэй дөрвөн жил хамтдаа байсан бол жүжигчин Колин Фарреллтай амрагийн харилцаатай сар гаруй л болсон юм.
Сэтгэгдэл ( 3 )
Гэмгүй схан үерхэж бсан бол тийм сайн залуу бсын бол ацаа хж айж ингэдэг бна аа ? Тийм бол Бритни сайнаар л дурсаж бичнэ ш дээ Амьдрал нь сүйрхээр хэрцгийн зүйл бга блод тэрийн илчилэх гээд бга блхоор айсын болуу
Энэ их тэнэг хүүхэн. хөөрхий ядарсан арга. Хэдэн ном зарна. хэрэгт дуртай улсууд хэсэг шуугилдана. тэгээд л болоо.
Номын борлуулалт ч суга өсөх юм байна