Дуучин Селена Гомес найз Франсиа Раисдаа төрсөн өдрөөр нь баярын мэнд хүргэж, хамтдаа авахуулсан зургуудаа сошиалд оруулснаар эвлэрснээ зарлалаа.
Нэг зураг дээр машинд хоёулаа оргилуун дарс барьчихсан инээж байх бол нөгөөд нь тэврэлдэж байгаагаа харуулжээ.
2017 онд Селена Гомес бөөрний дутагдалд орж, хүнд өвдөхөд Франсиа Раис түүнд туслан бөөрний донор болж, амийг нь аварсан. Гэвч өнгөрсөн намар хоёр найз муудалцаж, харилцаагаа тасалсан юм.
Селена Гомес Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ салбар дахь миний ганц жинхэнэ найз бол Тейлор Свифт” гэсэн юм. Энэ өгүүлбэрт Франсиа эгдүүцэж, “Сонирхолтой л юм даа” хэмээн сошиалд бичсэнийхээ дараагаар Селена Гоместой харилцаагаа тасалжээ.
Зарим хэвлэлүүд тэдний муудалцсан шалтгааныг ганц үүнээс болоогүй гэж үздэг. Селена Гомес бөөр шилжүүлэх хагалгаанд орохынхоо өмнө Франсиад дахиад согтууруулах ундаа хэрэглэхгүй, шоу цэнгээнээс татгалзана гэж амласан ч хэдэн сарын дараагаар өөрчлөгдөхийг хүсэхгүй, өөрийнхөөрөө л байх болно гэснээр тэдний харилцаа муудсан гэдэг.
Сэтгэгдэл ( 2 )
Torson huuhed n booroo ogohgui bh onoo ued,sain n bna daa...
Тэнэг хүүхэн ш дээ