
Үхэшгүй мөнхийн хутаг оршсон долоон голтой эрийн дүрээр “Оскар” гардсан 48 настай Леонардо Ди Каприо Сардинийн эрэг дээрээс хөлөг онгоцондоо нэгэн гоолиг бүсгүйг суулган, аялалд гарсан гэрэл зургуудыг папараццчид дэлгэн тавьсан юм.
Хэвлэлүүд тэрхүү бүсгүйн нэрийг удаж төдөлгүй олж тогтооход, Их Британийн загвар өмсөгч Нилам Гилл байжээ. Өмнөх найз бүсгүй Камила Морроне нь 25 нас хүрсэн учир Ди Каприо харилцаагаа тасалсан гэх яриа байдаг бол Нилам Гилл 28 настай нь олны анхаарлыг татсан юм. Үргэлж 25-аас доош насны бүсгүйчүүдтэй амрагладаг жүжигчин эр яагаад заншлаа зөрчиж, насны босгыг өндөрсгөснийг шар хэвлэлийнхэн олж мэдэхээр ажиллаж байх зуур учир зангилааг Нилам Гилл өөрөө сошиалд тайлбарлалаа.


“Цуу ярианд тайлбар тодруулга хийе гэж бодлоо...Би Леонардо Ди Каприогийн шинэ найз бүсгүй биш ээ. Харин түүний найзтай олон сарын турш найзалж байгаа юм. Тиймээс бидний нэг газар хамтдаа байгаа гэрэл зургууд цацагдсан нь би тэр найз эртэйгээ хөлөг онгоц дээр байсантай холбоотой юм шүү. Тиймээс хүмүүс худал цуу яриаг үнэн болгож засч залруулна гэж найдъя” хэмээн Нилам Гилл сошиал орчинд мэдэгджээ.
Үүний дараагаар Их Британийн зарим хэвлэлүүд ч “Тийм ээ, тэр хоёр хэзээ ч амрагууд байгаагүй” гэж нотлох болсон байна.
Леонардо Ди Каприо саяхан Мик Жаггерийн төрсөн өдөр Лондонд болоход очиж, тайзнаа Ленни Кравец, Стелла Маккартни, Жерри Холл нарын хамт гарсан.
Харин загвар өмсөгч Нилам Гиллийн хувьд бол Burberry брэндийн рекламд тоглосон энэтхэг гаралтай анхны бүсгүй болж байлаа.









Сэтгэгдэл ( 4 )
Davarcan sda shv 25 ch geh shg haha
хаха харин тиймээ
Ашгүй дээ бүр яасан юм бол гээд унтаж чадахгүй байсын одоо л санаа амарлаа
Ашгүй дээ бүр яасан юм бол гээд унтаж чадахгүй байсын одоо л санаа амарлаа