Дэвид Бекхэм бухимдаж, Меган Марклтай харилцаагаа тасалжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 31

Их Британийн Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нартай найзын харилцаагаа Дэвид Бекхэмийн гэр бүл тасалсан тухай Их Британийн хэвлэлүүд шуугиж эхэлжээ.

Үргэлж өөрийгөө золиосын дүрд төсөөлөөд сурчихсан Меган Маркл энэ удаад Их Британийн шар хэвлэлүүдэд тэдний гэр бүлийн тухай мэдээг нууцаар дамжуулагч нь Дэвид болон Викториа Бекхэм байж магадгүй гэж хардсан байна. Үүнийг дуулсан Дэвид Бекхэм шууд Меган Марклтай утсаар ярьж, мэдээлэл тараагч хэмээн хардсанд маш их бухимдсанаа шулуухан хэлсэн гэнэ. Үүний дараагаар хоёр гэр бүлийн харилцаа тасарчээ.

2018 онд Меган Марклыг Ханхүү Харритай хуримаа хийхэд Их Британийн талаас хамгийн их дэмжиж, ойр байсан хүмүүс бол Их Британийн нэрт хөлбөмбөгч, бизнесмэн Дэвид болон түүний эхнэр, Spice Girls хамтлагийн дуучин асан Викториа Бекхэм юм. Гэвч Меган Маркл үргэлж өөрийнх нь гэр бүлийг хэн нэгэн мөрдөж, улыг нь шагайж, нууцыг нь задлахыг хичээдэг мэтээр боддог учир энэ удаад нууц мэдээлэгчийг Бекхэмийнхэн гэж тооцсон бололтой.

Хэдхэн хоногийн өмнө папараццчдад араасаа элдүүлж Диана гүнжийн үхэлтэй төстэй нөхцөл байдалд орох дөхсөн гэж Меган Маркл ярьсан ч олон нийт санасан шиг нь сүртэй дуу алдан хүлээж аваагүй юм.

Гэхдээ Меган Марклыг өмөөрч дуугарах, пиарын тал дээр нь нэмэр болох нөмөр нөөлгүүд хангалттай байгааг хэвлэлүүд дурдсан байна. Тухайлбал, Опра Уинфри, Эллен ДеЖенерес нар хэрэгцээтэй цагт гараа сунгахад бэлэн ажээ.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(98.214.171.138) 2023 оны 08 сарын 11

yaj tolgoi ergexeer uum xartai suub xairan xaany udam

0  |  0
(98.214.171.138) 2023 оны 08 сарын 11

yaj tolgoi ergexeer uum xartai suub xairan xaany udam

0  |  0
(98.214.171.138) 2023 оны 08 сарын 11

yaj tolgoi ergexeer uum xartai suub xairan xaany udam

0  |  0
(139.5.217.81) 2023 оны 08 сарын 09

Ednii salj niileh ni Mongold,bidend yamar heregmei yum.Deven delhiin hogiig olj bichdegee boli

0  |  0
1(192.82.86.167) 2023 оны 08 сарын 05

Хайййран Харри

3  |  0
Зочин(192.82.84.48) 2023 оны 08 сарын 05

Маш муухай сэтгэл муутай эмэгтэй! Харриг атгачихсан эх орон гэр бүлээс нь бүрэн салгасан. Мөнгөний мөрөөр л Харригийн толгойг угааж авч суусан ч огт жаргаасангүй11

5  |  0
Зочин(192.82.69.196) 2023 оны 08 сарын 05

Энийг хэн тоож мөрдөх билээ, өөрийгөө Дианагийн хэмжээнд тавиад байгаан биш биз дээ. Өмөөрөх хүн нь алдартай лесби эр хүүхэн Эллэн гэнэ, таарсан юмнууд

7  |  0
Билэг(103.229.121.130) 2023 оны 08 сарын 09

Халтайчаад байж байгааг царайг нь. Ханхүү Харрид хаягдах вий гэхээс сүнс нь зайлдаг болоод л ийм худалч, гүтгэгч, хардагч байдаг биз дээ зайлуул

6  |  1
Zochin(66.181.180.50) 2023 оны 08 сарын 10

Estoi galtar emegtei. Dord garslrai hernee deedchuuliin egneend oroh gesen neeh urovdmoor archaagui emegtei shig sanagddag. Mongold ch gesen shal galtar yum bj elit boloh gej uheldsen yumnuud baidag daa, yag tuim

13  |  0
үүү(192.82.85.217) 2023 оны 08 сарын 05

Нэг л хуурамч санагдаад байдаг юм. Харригийн байж байгааг...

6  |  0
Зочин(59.153.115.118) 2023 оны 08 сарын 05

Нарцисст эмгэгтэй хүүхэн. Байнга өөрийгөө өрөвдүүлж, золиосын дүрд тоглодог.

18  |  0
Top