Женнифер Лопес төрсөн өдрөөрөө Бен Аффлек болон хүүхдүүдийнхээ өмнө ширээн дээр бүжиглэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

Дуучин, жүжигчин Женнифер Лопес өнгөрсөн долоо хоногт /24-нд/ төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тэгвэл саявтархан тэрхүү баярынхаа нэгэн бичлэгийг сошиалд нийтэлсэн байна. Бичлэг дээр төрсөн өдрийн эзэн нуруугаа гаргасан мөнгөлөг өнгийн даашинтайгаа ширээн дээр бүжиглэх ажээ.

Түүнээс дөрвөн насаар дүү, нөхөр Бен Аффлек тааламжтай инээмсэглэн харж, төрсөн өдрийн зочид дэмжинэ. Жей Ло Беверли-Хиллзэд 60 сая ам.доллароор худалдан аваад удаагүй байгаа харшдаа баяраа хийжээ.

“Бүтэн саржингаа төрсөн өдрөө тэмдэглэх болно. Лола бүжиглэж, дуулна гэдэг үргэлжийн их цэнгүүн байдаг” хэмээн Бен Аффлек өгүүлсэн байна.

Харин Женнифер Лопес “Бассейнд сэлэхэд яг таарсан нарлаг энэ сайхан өдөр хүүхдүүд минь хамт байлаа. Ойр тойрныхон минь намайг хайрлаж, үнэлж буйг мэдэрч, ийм сайхан халамжтай хүмүүстэй амьдралын замдаа таарсандаа талархаад баршгүй. Та нартаа ч гэсэн хайр, аз жаргал хүсэн ерөөе. Үргэлжийн төрсөн өдөр шиг амьдарцгаая!” хэмээн өгүүлжээ.

Хүүхдүүдийн тухайд бол Бен Аффлек, Жей Ло хоёр хамтдаа таван хүүхэд өсгөж байгаа. 17 настай Вайолет, 14 настай Серафин, 11 настай Самуэль Аффлек, мөн 15 настай ихрүүд Лопес Эмма болон Макс Муньес нар.

Тэдний шинэ газрын тухайд Уоллингфордын эдлэн гэх нэртэй, 5 акр талбайтай, харш нь 12 унтлагын, 24 ванны өрөөтэй ажээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jaagii jasi(202.9.46.233) 2025 оны 03 сарын 13

Delhiin odiig shuugd bjiidg henbe ajilgv uher mongolchuda hha

2  |  0
зочин(103.229.121.89) 2025 оны 03 сарын 13

Заримдаа жаахан тээртэй ч юм шиг.

3  |  1
Zochin(68.146.199.167) 2025 оны 03 сарын 13

Zaluu n xedii duu ch ene xuuxnii chalxiig guitsexgui bnaa!! Xoni bolchixoj!! Nuguux n daxij mordox geed!!

1  |  3
Сараа (64.119.18.48) 2025 оны 03 сарын 13

Солиорол юмаа даа ширээ дээр гарна үлгэр жишээ алга

2  |  6
нарангэрэл(66.181.160.46) 2025 оны 03 сарын 13

эргүү юмнуудын тухай энэ мэдээ манайд ямар хамаатай юм бэ ийм балай юм бичиж байхаа болих хэрэгтэй шүү

4  |  5
Зочин(64.119.17.69) 2025 оны 03 сарын 13

Жэй Ло шал тэнэг.

4  |  4
зочин(64.119.21.249) 2025 оны 03 сарын 13

Тасархай хүүхэн юмаа!

5  |  1
Top