PSY хэдэн зуун цэргийн албан хаагчдад тоглолтынхоо тасалбарыг бэлэглэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 03



"SUMMER SWAG 2023" аялан тоглолтоо PSY Сөүл хотын стадионоос долоодугаар сарын 30-нд эхэлсэн. Сөүлд гурав хоног концертоо толилуулсны дараагаар Өмнөд Солонгосын бусад хотуудаар аялан тоглох юм.

Олон мянган хүн стадионд пиг дүүрч үзэж буй энэхүү тоглолтод хэдэн зуун цэргийн албан хаагч мөн багтжээ. Тэгвэл нэгэн цэргийн албан хаагч сошиалд дуучин PSY-д үнэгүй тасалбар өгсөнд нь талархснаа илэрхийлжээ.

“PSY цэргийн албан хаагчдад тасалбараа бэлэглэсэн. Үнэгүй өгсөн. Хэдэн зуун цэргийн албан хаагчид болон жирийн цэргүүд хүртэл түүний ачаар энэ тоглолтыг үзэх боломжтой болсон” хэмээн нэгэн хэрэглэгч бичжээ.

Яагаад дуучин тасалбараа үнэгүй өгсөн талаар хэвлэлийнхэн таамаглахдаа "Хэдхэн хоногийн өмнө үргэлжилсэн борооны улмаас их үерт автаж, байгалийн гамшигт нэрвэгдэхэд цэргийн албан хаагчдыг аврах ажиллагаанд дайчлан ажиллуулсны ачийг санасан байж мэдэх юм" гэжээ.
 


Гэхдээ бас арай өөр ч шалтгаан байж болох гэнэ. PSY цэргийн албыг хоёр удаа хаасан гэсэн тэмдэглэгээтэй. Яагаад гэвэл эхний удаад нь шударга бусаар хөнгөлөлт эдэлж, цөөн хоног хаасан нь хожим илэрч, дахин зайлшгүй хаах цэргийн албанд татагдсан намтартай юм.

Тиймээс ч түүнийг хийсэн гэмдээ гэмшиж байсхийгээд концертдоо цэргийн албан хаагчдыг урьж, үнэгүй тасалбар тараадаг байж магадгүй гэж таамагласан.

Үүнээс өмнө концертдоо ч мянга гаруй цэргийн албан хаагчдад тасалбар бэлэглэж байжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.193) 2025 оны 03 сарын 13

Энэ дуучнаас анхаарал татхаар сонин санаа их гардаг одууд ер нь заавал царайлаг гоё байх шаардлагагүйг баталж чаддаг дуучин бол энэ

5  |  0
Top