Сайд нартаа "даруу” амрахыг даалгасан Макрон эхнэрийн хамт папараццдуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 10

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эхнэр Брижитийнхээ хамт хөлөг онгоц дээр амарч буй гэрэл зургийг хэвлэлүүд дэлгэн тавьж, нүүрээ чимэглэх боллоо.

70 настай эхнэр Брижитийнхээ дэргэд 45 настай Макрон цээж нүцгэлэн биеэ наранд ээж, хоёулаа тэнгист сэлж зугаацаж буй зургууд цацагдсаар байгаа юм.

Макроны хувьд энэ хавар, зун ажил ихтэй, ачаалалд дарагдсан өдрүүд болсон тул амрах гарцаагүй шаардлагатай байсан гэнэ. Францад тэтгэврийн тогтолцоог өөрчилж, тэтгэврийн насыг 2-оор ахиулж 64-д хүргэсэн нь зөрчил тэмцэл дагуулсан шийдвэр болсон. Мөн цагтаа Францын колони байсан Нигер улсад, төрийн эргэлт гарч, ардчилсан сонгуулиар сонгогдсон Мохамед Базумаг буулгасан нь таагүй мэдээлэл болсон юм. Үүнд Макроныг буруутгах үндэслэл нь Францын Тагнуулын газар төрийн эргэлт гарах гэж буйг урьдчилан мэдэх ёстой байсан нь юм. Ийнхүү Нигер дэх нөлөөгөө алдсанаар Африк дахь стратеги болон цэргийн эзлэх байр суурь дээрээ алдаа гаргасан явдал боллоо. Нигерийн засгийн эрхийг авсан генерал Тчиани нэг сарын хугацаанд багтан Францыг цэргээ гаргахыг шаардаад байгаа юм. Нигер улсын энэхүү шаардлагыг хөрш улсууд болох Мали, Буркина-Фасо дэмжиж, “Хэрвээ Нигерт хүч хэрэглэх гэвэл бидэн рүү дайрсан тооцож тэмцэх болно” гэж мэдэгдснээр нөхцөл байдлыг улам хурцатгаад байгаа юм.

Тиймээс ч Макрон долоодугаар сарын сүүлчээр сайд нарыгаа амрахдаа олны дургүйцлийг аль болох төрүүлэхээргүйгээр, “даруухан” байхыг сануулсан. Бухимдсан сонгогчдыг улам уурлуулах хэрэггүй гэж тэр үзсэн. Сайд нар нь ч түүний үгийг авч, амрахдаа үнэтэй зочид буудалд буухгүй, байр түрээслэхгүй, жирийн иргэд шиг найз нөхдийндөө нөөтбүктэйгээ очиж амарна гэх зүйл ярих болсон.

Харин Макрон болон түүний эхнэрийн харилцааны тухайд бол 15 настайдаа сургуулийнхаа уран зохиолын багш Брижитэд дурласан гэдэг. Тэгэхэд Брижит 39 настай, гурван хүүхэдтэй байлаа. Брижит уран зохиолын багш учир сургуульдаа жүжгийн дугуйлан хичээллүүлдэг, тэнд нь Макрон явдаг байжээ. Тэр дугуйлангаас хайр сэтгэлийн харилцаа үүдсэн гэдэг. “Түүнтэй уулзаж, хамтдаа байхын тулд би баасан гариг бүр жүжгийн дугуйланд явдаг байлаа. Бид хоёр ярилцах тусмаа бие биенийгээ урд нь мэддэг байсан шиг санагдах болсон” гэж Макрон дурссан байдаг. Тухайн үед Брижитийн том охин нь Макронтой хамт нэг ангид сурдаг байсан юм билээ. “Эммануэль гоц ухаантай хүү шүү” гэж охин нь ээждээ хэлж байсан гэдэг. Тэд бараг 25 насны зөрүүтэй ч гэлээ 2006 онд нөхрөөсөө салсных нь дараа Брижиттэй Макрон хамтдаа амьдрах болсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.71) 2023 оны 08 сарын 10

Жинхэнэ ардичлал хэт хөгжсөн оронд тусгай хангамж хээл хахуул , эрх чөлөө нэр тусгай дугуйлан чинь өндөр түвьшэнд байдаг болоолтойдог шүү макрон шиг хөгшин өвгөнийг үнгүйдүүлж авгайг нь ашиглаад новш

2  |  0
Top