Хуучин хэрэгслээ ахиад ашиглахад юу нь болохгүй гэж!

2023 оны 08 сарын 24

Хичээлийн шинэ жил болоход хэдхэн хоног үлдлээ. Сургууль цэцэрлэгийн гадаа хүүхдүүдийн инээлдэн гүйлдэх дуу хадаж, санаж гүйлгэсэн хүүхдүүд өөр хоорондоо тоглож, зуны амралтаараа юу хийсэн тухайгаа шулагналдан ярилцана.

Эцэг эх, асран хамгаалагчийнхаа авж өгсөн шинэ гутал, хувцас, цүнх гээд шинэ бүхнийг есөн сарын нэгэнд хэрэглэдэг нь бараг л ёс болждээ. Гэтэл амьдралын боломж тааруу болон, олон хүүхэдтэй айлын хүүхэд бол бүх зүйлээ шинээр бэлдэх нь хаа л болдоо. Энэ нь хүүхдүүд өөр хооронд эд материалны ялгавар үүсгэдэг гол хүчин зүйл билээ. Тийм учраас ялгаварлал үүсгэхгүйн тулд хүүхэд багачуудынхаа ахин хэрэглэж болох хувцас, хичээлийн хэрэгсэлийг дараа хичээлийн жилд дахин хэрэглүүлснээр эдийн засагт ч хэмнэлттэй, мөн хүүхдэд ариг гамтай байх зан чанарыг төлөвшүүлэхэд түлхэц болно.

Харин багш нар маань хайрт ээждээ эсвэл хайрт аавдаа гэх сэдэвтэй зохион бичлэг, эссэ бичүүлэхдээ хамгийн хайртай хүндээ эсвэл хамгийн хайртай асран хамгаалагчийн тухай гэх мэтчилэн нэр нэршилд анхаарч бяцхан зүрхэнд сүүдэр бүү тусгаарай.

Мөн эцэг, эхийн хурал бус асран хамгаалагчийн хурал гэвэл илүү дээр байна байх. Хүүхэд бол улс орны ирээдүй билээ. Бид бүхэн ирээдүй болсон хүүхдүүддээ хэрхэн сэтгэл гаргаж, хэрхэн хандахаас та бидний ирээдүй хамаарах буй за.

С.НОМИНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top