Оюу толгой 10 дахь жилтэйгээ золгож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Анх 2001 оны долдугаар сард "Айвенхоу Майнз" компани Монголын “Оюу толгой” нэртэй газраас ихээхэн хэмжээний орд бүхий зэс, алт, молибдений илрэл олсноо зарлаж байсан юм. Тэр цагаас хойш өдгөө 10 гаруй өнгөрч. Оюу толгой Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэгээхэн хэсэг болж, дэлхийд дээгүүрт тооцогдох зэсийн уурхай болохоор бэлтгэгдэж байгаа юм. Энэ тухай "Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон Мак Рей ярихдаа "Өнгөрсөн 10 жилийн бидний туулж өнгөрvvлсэн аялал энэхvv төсөл хэрхэн хөгжиж ирснийг бэлхнээ харуулна. Юуны өмнө Оюу толгойг анх нээснээс өнөөдрийн энэ өндөрлөгт хvргэхэд гол vvргийг гvйцэтгэсэн Айвенхоу Майнз, тэр дундаа Роберт Фрийдландад талархал илэрхийлье. Хамгийн чухал нь Монгол Улсын Засгийн газар, ард тvмэн Оюу толгой төслийг өлгийдөн авч хөгжин дэвжиж, өсч хөгжих суурь нөхцөлийг нь бvрдvvлсэн юм. Энэхvv тусламж, дэмжлэггvйгээр төсөл амжилтанд хvрэхгvй байсан. Өнгөрсөн оноос эхлэн дэлхийн тэргvvлэгч уул уурхайн компаниудын нэг "Рио Тинто" Оюу толгойн менежментийг хариуцах болсноор Оюу толгой төсөл дэлхийн шилдэг техник, vйл ажиллагааны стандартаар vйл ажиллагаа явуулж байна" гэсэн байна. Харин Оюу толгойн тухай 2001 онд гаргасан хэвлэлийн мэдээнд алмаазан өрмөөр өрөмдсөн анхны гvний цооног болох 150 дугаар цооногийг Оюу Толгойн Баруун өмнөд Оюугийн хэсэгт тавьсан бөгөөд 590 метр гvнтэй уг цооногийн 70-578 метр гvн хvртэл нэг тонн тутамд дунджаар нэг грамм алт 0.81 хувь агуулгатай ззс тогтоогдсоныг тэмдэглэсэн байдаг юм. Уг цооногийн 188-466 хvртэл 278 метр уртад 1.0 хувиас дээш зэс, 1.5 грамм алт тус тус тогтоогдсоныг мөн тэмдэглэжээ. Оюу толгойн бvлэг орд нь нийт 23 км гаруй урттай болоод байгаа бөгөөд 2000 оноос эхэлcэн хайгуулын ажлын хvрээнд 1000 км орчйм дээж гаргаж аваад байгаа ажээ. Харин өнөөдрийн байдлаар өрмийн гурван машин Оюутолгойд ажиллаж нөөц нэмэгдvvлэх ажил хийж байгаа бол Тогтоогдсон болон Боломжит нөөцийн vнэлгээгээр 40.6 тэрбум фунт зэс, 20.9 сая унци алтны нөөцийг баталгаажуулж, 40.6 тэрбум фунт зэс, 25.3 сая унци алтны боломжит нөөцтэй гэж тогтоожээ. Харин ажиллах хүчний хувьд барилга, бvтээн байгуулалтын ажил эрчимжиж ажиллах хvчний хэмжээ 14,000 давжээ.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top