Хаан банк хүний хөгжлийн мөнгө олгохоос татгалзав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19


Харилцагчийнхаа тоогоор тэргүүлдэг "ХААН" банк “Хүний хөгжлийн” мөнгө буюу 21 мянган төгрөгийг иргэдэд тараах гэрээгээ цуцалжээ.Сар бүрийн 15-наас эхлээд банкинд хэт ачаалал үүсгэж байгаа учир  гэрээгээ цуцалсан хэмээн тус банкны удирдлагууд тайлбарлаж байгаа юм. Гэхдээ халамжийн мөнгө олгож эхлэхээр банкны үндсэн гүйлгээ хаагддаг гэсэн шалтгаанаар “ХААН” банк хүний хөгжлийн мөнгийг олгохоос татгалзсан байна. Хаан банк гэрээгээ цуцалсанаар тус банкнаас “Хүний хөгжлийн” мөнгөө авдаг иргэд "Хадгаламж" банкаар үйлчлүүлэх болж байгаа юм. Тиймээс “Хадгаламж” банк хөдөө сумдад төдийгүй, аймаг орон нутаг, нийслэлд мөнгө тараах бэлтгэлээ базааж 100 гаруй салбараа нээсэн байна.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top