Мерилин Монрогийн төлөөх эгч дүүсийн өрсөлдөөнд хэн ялав?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

 

Шинэ цагийн Мерилин Монрогийн төлөөх өрсөлдөөн... 

Хамгийн залуу долларын тэрбумтнуудын нэг болох гоо сайхны магнат Каяли Женнер алдарт жүжигчин Мерилин Монрог санагдуулам дүр төрхийг бүтээжээ. Гялалзсан чимэглэлээр бүрхэгдсэн гар хийцийн Schiaparelli брэндийн даашинз нь Ким Кардашъяаны "Met Gala 2022" ёслолд өмссөн Мэрилин Монрогийн даашинзыг санагдуулах аж.

Парисын загварын долоо хоногт загваруудаа танилцуулж буй Schiaparelli бэрндийн шоунд ийнхүү хүрэлцэн ирсэн түүнийг олон нийт Ким Кардашъяантай харьцуулж байв. Үнэн хэрэгтээ Каяли Кимээс ч илүү Мэрилин шиг харагдаж байна хэмээн интернэт хэрэглэгчид тодорхойлжээ.

Ким Кардашъяаны хувьд дэлхийн хамгийн үнэтэй даашинзанд багтахын тулд гурван долоо хоногийн дотор 16кг жин хаясан. Мөн энэхүү түүхийн үнэт эдлэлийг гэмтээсэн гэх шүүмжлэлд өртсөн тэрээр энэхүү шүүмжлэлийг эрс няцаасан юм.

Каяли Женнерийн хувьд жүжигчин Тимоти Шаламетай өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш болзож байгаа бөгөөд хосуудыг сүй тавьсан байж магадгүй гэх дуулиан мөн дэгдээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top