Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Еэ Жин, Хью Бин нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тун удахгүй тэдний хүү нэг нас хүрнэ. Үүнтэй холбогдуулах Сун Еэ Жин хоёр дахь хүүхдээ хэзээ төрүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа ярьжээ.
Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа "Мэдээж хүүхэд өсгөх нь зарим талаараа хэцүү байдаг. Гэхдээ тэр амьдралдаа урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй аз жаргалыг бидэнд өгдөг. Хоёр дахь хүүхдийн хувьд энэ талаар нэлээн бодолцож үзэх хэрэгтэй байгаа. Гэхдээ хүүхэд үнэхээр хөөрхөн шүү" гэжээ.
Олон нийт тэдний хүүхэд эцэг, эхийнхээ хэнтэй нь илүү адилхан болохыг ихэд сонирхсоор ирсэн. Учир нь хосууд хүүгээ олны нүднээс далд байлгахыг илүүд үздэг бөгөөд энэ тухай Сун Еэ Жин "Эргэн тойрны маань хүмүүс хүүг минь бид хоёртой хоёулантай нь төстэй гэж хэлдэг. Нүүрний дээд хэсэг нь намайг дуурайсан бол доод хэсэг нь аавтайгаа илүү төстэй. Нялх хүүхдийн царай байнга өөрчлөгдөж байдаг ч хүү маань аавтайгаа илүү адилхан болж байгаа мэт санагддаг.
Дебютээ хийснээс хойш 20 жилийн дараа би цоо шинэ ертөнцөд хөл тавьсан. Одоо би маш их жаргалтай байгаа. Хүүхдээ сайн асарч, сайн эхнэр байхыг хүсдэг. Энэ нь маш их энерги шаарддаг ч гэлээ би үнэхээр аз жаргалтай байгаа" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )