Вашингтон Хятад руу гаргах бичил схемийн экспортын хяналтаа чангатгахаар болсон тухай Бээжинд мэдэгджээ.
Ройтерс агентлагийн мэдээллээр, хиймэл оюун ухааны салбарт ашиглагддаг чип болон эдгээрийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд нэмэлт хязгаарлалт тавихаар болсон байна. АНУ-ын Худалдааны яам өдгөө энэхүү жагсаалтыг шинэчлэхээр ажиллаж байна. Бичил схемийн экспортын дүрэм анх 2022 оны аравдугаар сарын 7-нд хүчин төгөлдөр болж байжээ. Харин шинэ хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжиж эхлэх хугацаа одоогоор тодорхойгүй байна.
Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, эдгээр арга хэмжээг Хятад руу экспортлох чипийн нийлүүлэлтийн явцад гарч буй дүрмийн бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор авч байна.
Сэтгэгдэл ( 0 )