Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "И" хэмээх жүжигчин хар тамхины хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдсан. Энэхүү жүжигчнийг олон нийт "Parasite" киноны од И Сон Гюүн хэмээн таамаглаад байсан бол уг таамаглал үнэн болохыг жүжигчний агентлаг баталжээ.
Инчоны цагдаагийн газрын төлөөлөгч хэлэхдээ “И Сон Гюүн марихуан хэрэглэж, хар тамхины наймаачинд их хэмжээний мөнгө төлсөн нь үнэн. Хэдий бид шалгах шаардлагатай байгаа ч наймаачны мөнгө авах болсон шалтгаан нь жүжигчний алдар нэртэй нь холбоотой гэж бид таамаглаж байна” гэв.
Үүний хариуд түүний агентлаг мөн мэдэгдэл хийсэн байна. Энэхүү мэдэгдэлд "Бид одоогоор И Сон Гюүнд холбогдох баримтуудыг шалгаж байна. Цаашид хийгдэх мөрдөн байцаалт, хяналт шалгалтын явцад бид хичээнгүйлэн хамтран ажиллахаар төлөвлөж байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр жүжигчин Ин Сон Гюүн 2023 оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл марихуан зэрэг хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэжээ. Түүнийг шөнийн цэнгээний газар болон бусдын гэрт хар тамхи хэрэглэдэг байсан гэх бөгөөд бусад олны танилууд болон дадлагажигч нарын 8 хүний хамт хэрэглэсэн хэмээн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
америк канад шиг зөвшөөрж сентетик гаралтай лабарторын 1500 гаруй төрлийн хар тамхиа хорих хэрэгтэй
Ээ чаос хайран сайхан жүжигчин хайр даахгүй жаргал даахгүйм даа
mongold kino zurag awaltn hiigdeed baisan jujigchin bn