Ирэх 2024 оны нэгдсэн төсвийг хуульчлан батлахад 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд буй. Засгийн газраас 2024 оны төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдана гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Мөн эдийн засагчид, судлаачдын зүгээс ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан “Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр судлаачдын зүгээс уул уурхайн салбарын орлого төлөвлөлт, төсвийн санхүүжилтээр шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт, төслүүдийн Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөтэй уялдах байдал, хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн дүн шинжилгээнүүд болон 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, өргөн барих зохицуулалтын дүн шинжилгээний дүнг танилцуулсан байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс 2024 оны төсвийн төлөвлөлтийн тухайд УИХ, Засгийн газарт хандан дараах анхаарах асуудлыг хөндөж, саналуудыг гаргажээ.
Төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд:
Улсын хүн амын 50 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын утаа иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа тул утааг бууруулах чиглэлээр дорвитой төсөл, арга хэмжээ тусгах;
1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 70 гаруй төсөл “Улсын хэмжээнд” гэж байршил, хүчин чадал тодорхойгүй төсөвт тусгасныг тодорхой байршил, хүчин чадлыг тусган тодорхой болгох;
“Шинэ хөдөө” төслүүдийн хүрээнд ямар ажил хийгдэхийг тодорхой тусгах;
Бяслагийн үйлдвэр, хүнсний ногооны зоорь барих зэрэг хувийн хэвшлийн зүгээс хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зохисгүй тул эдгээр төслийг хасах;
Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбар, залуучуудад нэн тулгамдсан асуудлууд байсаар атал тоног төхөөрөмжийн худалдан авалтад ихээхэн зарлага төлөвлөснийг бууруулах;
Тухайлбал УИХ-ын тамгын газрын тоног төхөөрөмжид 19 тэрбум төгрөг төсөвлөжээ. Яамд компьютер, програм хангамжаа жил бүр солихоор төлөвлөж буйг танах;
Аялал жуулчлалын цогцолбор нэрийн дор хөшөө барих төслүүд төсөвт тусгасныг хасах;
Залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл, арга хэмжээг тусгах;
Шинээр хэрэгжүүлэх ижил хүчин чадалтай барилгуудын төсөвт өртгийн хэлбэлзэл өндөр байгааг анхаарах;
Барилга байгууламжийн ажил удааширснаар элэгдэлд орж, чанар нь муудаж, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж буй бөгөөд олон жил үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийг дуусгахад анхаарах;
Улсын төсөвт гол, нуурын урсацыг сайжруулах чиглэлээр төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Орон нутгийн засаг, захиргаа эдгээр гол, нуурын ашиглалтаас орлого олдог. Энэ орлогоос буюу орон нутгийн төсвөөс эдгээр төслийг санхүүжүүлэх боломжийг судлах;
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 суудалтай сургуулийн барилгын ажил удаашралтай байгаа бөгөөд алслагдсан сумдад барилга байгууламж ашиглалтад орохгүй удаж буйд анхаарах;
Урсгал зардлын хувьд:
Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь инфляцыг өсгөж, худалдан авах чадварыг бууруулах сөрөг үр дагавартайг анхаарах;
Төсвийн орлого төвлөрүүлэлтийн хувьд:
Далд эдийн засгийг ил болгох чиглэлээр арга хэмжээ авах; гэсэн санал, зөвлөмжүүдийг оролцогчид өгсөн байна.
Сэтгэгдэл ( 4 )
ANYSDI80955877 44DEESH
SEKSDN80955877
Хичнээн буруу төсөл байсанч хулгайчууд дуугай л баталж орхидог санал шүүмжлэл хэлээд ч нэмэргүй хулгайч нар хулгайч төсөл батална
Төрийн захиргааны бүтцээ 50 % болгон бууруулж татан буулга. хүн ам олонтой, хөгжилтэй орныг дууриасан данхар бүтэц монголыг нурааж байна. хэрээ галууг дуурийж хөлөө хөлдөөхийн үлгэр болж бна.