Лиса Хятад улсын ХАР ЖАГСААЛТАД орсон уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

 

BLACKPINK хамтлагийн гишүүн Лисагийн Weibo дахь хаяг "Платформын дүрмийг зөрчсөн" гэх үндэслэлээр хаагджээ. 

Хятадын интернэт хэрэглэгчдийн платформ болох Weibo Лисагийн Crazy Horse дахь үзүүлбэрээс үүдэн түүнийг ийнхүү бандаж буй бололтой хэмээн олон нийт таамаглаж байна. Лисагийн Crazy Horse дээрх үзүүлбэрийг үзэж сонирхсон Хятадын алдартнууд хар жагсаалтад орсон гэх мэдээлэл бий. 

Хятад Улсын Урлагийн холбооноос гаргасан дүрэмд "Алдартнууд садар самуун, ил задгай агуулга бүхий хууль бус үйл ажиллагаа зохион байгуулах, оролцох, сурталчлахыг хориглоно" хэмээн заасан байдаг. Энэхүү хууль, дүрмийг зөрчсөн алдартнууд болох Ангела Бэби, Женни Жан нарын CCTV сувгийн weibo хаягаар цацагдсан тоглолтын бичлэгийг устгасан бол Лисагийн Weibo дахь хаягийг ийнхүү устгажээ. 

Тус улсад к-поп давалгааг эсэргүүцэх олон ажил хэрэгжиж буй. Лисагийн хувьд тус улсын хар жагсаалтад орсон байж ч магадгүй бөгөөд цаашид тус улсад үйл ажиллагаагаа явуулах улам бүр хүндрэлтэй болж буй бололтой. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
блинк(202.126.88.98) 2024 оны 01 сарын 19

Тэнэг юм аа

0  |  0
Ma(103.57.95.247) 2024 оны 01 сарын 19

Sonin medeelel bna

1  |  1
M(103.57.95.247) 2024 оны 01 сарын 19

Upended unemployment sonin umaa Lisa teriig medehgui bsan bol anhaaruulahgui Yasin yum teneg medeelel bno

1  |  1
Нараа(59.153.112.247) 2024 оны 01 сарын 19

Иим юм гэж байж боломжгүй юм

0  |  2
Top