АНУ-ын Нью-Йорк хотын гудамжинд олон зуун хүн Газын зурваст гал зогсоохыг уриалан жагслаа.
Хүмүүс Палестины төрийн далбааг барин жагсан явсан байна.
Олон зуун хүн “Палестиныг эрх чөлөөтэй байлга”, “Одоо галаа зогсоо”, “Хоморголон устгалаа зогсоо” гэж хашгирч байжээ.
Өмнө нь Европт Израил болон Палестиныг дэмжсэн жагсаалууд болсон билээ. Мөн Лондоны цагдаа нар Палестиныг дэмжсэн арга хэмжээний үеэр 29 хүнийг баривчилсан байна.
Сэтгэгдэл ( 0 )