Жүжигчин Пак Мин Ён: Би энэ бүхнээс залхаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

 

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-ний өдөр жүжигчин Пак Мин Ён залилангийн хэргээр шалгагдаж буй найз залуугаасаа "амжиргааны зардал" гэх утга бүхий 250 сая вон авсан тухай мэдээллийг Dispatch олон нийтэд мэдээлсэн билээ.

Үүнээс үүдэн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан тэрээр инстаграм хуудаснаа "Би энэ бүхнээс залхаж байна. Гэсэн хэдий ч буурцагнуудаа (шүтэн бишрэгчдээ нэрлэдэг нэр) хамгаалах уян хатан зүрхтэйгээ байгаа шүү. Бүү санаа зовоорой" гэжээ. 

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан жүжигчин Пак Мин Ёны харьяа "Hook Entertainment"-аас мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд "Жүжигчин Пак Мин Ён нь 2023 оны 2-р сард өөрийн дансаараа дамжуулан Кан Жун Хёноос мөнгө авсан гэх хэргээр прокурорт шалгуулсан. Тэрээр ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй болохоо тодорхой хэлсэн. Дээрх нийтлэлд дурдсан 250 сая воныг Пак Мин Ён амжиргааны зардалдаа бус Кан Жун Хён хувьдаа ашигласан. Пак Мин Ёнтой холбоотой худал мэдээллээс үүдэн тэрээр жил гаруйн хугацаанд олон нийтэд буруу ойлгогдсон. Гэсэн ч тэрээр шүүмжлэлийг хүлээн авч, хийсэн үйлдэлдээ харамсаж, жүжигчний карьертаа илүү анхаарал хандуулж байгаа. Сайн бүтээл дээр сайн жүжиглэх нь жүжигчний үүрэг хариуцлага гэдэгт тэр итгэдэг" хэмээсэн байна. 

Жүжигчин Пак Мин Ёныг прокурорын байгууллагаас шалган гэмт хэрэгт холбоогүй болохыг нь мэдэгдсэн. Dispatch-ийн мэдээлсэн мэдээлэлд Пак Мин Ён найз залуугаасаа 250 сая вон авсан бөгөөд амжиргааны зардал гэх утга бүхий энэхүү мөнгө нь зээл гэх нэрийн дор Кан Жон Хёны компаниас гарсан гэжээ. Түүний экс найз залуу Кан Жон Хёныг Bithumb болон бусад салбар компаниудаас нийт 60 тэрбум орчим вон завшсан хэрэгт буруутган шалгаж байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(66.181.189.231) 2025 оны 05 сарын 01

Битгий Солонгос жүжигчдийн тухай нийтэлж байгаарай.

1  |  1
Top