Дуучин И Хю Ри хэзээнээс дэггүй, зоригтой, хүчирхэг нэгэн гэдгээрээ алдартай байсан. 40 гарсан хэдий ч залуу охидын хамтаар тайзнаа гялалзаж яваа тэрээр инстаграм хуудаснаа будаггүй зургаа нийтэлсэн нь олны талархлыг хүлээж, хайрыг татжээ.
Зургийнхаа тайлбар хэсэгт тэрээр "Сөүлд цас их орж байна. Та нар минь битгий даараарай. Би дараа долоо хоногт буцаад ирнэ ээ" хэмээн бичжээ. Энгийн, хайр татам энэхүү зураг нь өөртөө итгэлтэй байдлынх нь илэрхийлэл болж байна хэмээн дүгнэсэн шүтэн бишрэгчид нь түүнд талархлын үг харамгүй илгээжээ.
Өмнөд Солонгосын гоо сайхны стандарт алдартнуудын хувьд хүндхэн шалгуур болох нь бий. Үүнээс үүдэн алдартнууд гоо сайхны мэс засал хийлгэж, өөрөөсөө өөр дүр төрх бүтээх нь элбэг. Харин үүний эсрэг өөрийнхөөрөө байхыг уриалдаг алдартнуудыг нэг бол дуучин И Хю Ри билээ.
Сэтгэгдэл ( 0 )