Реппэр Канье Уэст 850.000 долларын үнэ бүхий титан хиймэл шүдтэй болсон тухай мэдээлэл цацагдсаны дараа түүний том охин Норт Уэст алмаазан шигтгээ бүхий шүдний зургаа мөн оруулжээ.
Канье Уэст энэхүү титан хиймэл шүдээ байнгын шүд болгохоор шийдсэн тухайгаа мэдэгдсэн бөгөөд уг санаагаа Жэймс Бонд киноноос олж, ийнхүү хэрэгжүүлжээ. Харин Норт Уэстийн хувьд дөрвөн шүдээ бүхэлд нь очир алмаазаар бүрсэн байх аж.
Этгээд, сонин байдлаараа алдартай Канье Уэст 2010 онд "The Ellen Degeneres Show"-д оролцох үедээ доод шүдээ авахуулж, оронд нь алмааз суулгуулсан хэмээн ярьж байсан удаатай. Алмааз нь хүний шүднээс илүү хүйтэн тул ийн сонголт хийсэн хэмээсэн тэрээр "энэ бол рок одуудын хийх ёстой зүйлсийн нэг гэж бодож байна" гэх хариулт өгч байжээ.
Удалгүй энэхүү алмаазан шүдээ авахуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн түүнийг "өнөөг хүртэл ухаан суугаагүй байгаад нь гайхаж байна" хэмээх хүмүүс олон байна. Түүний хачирхалтай гэмээр зан авирыг том охин Норт Уэст нь дуурайж эхэлсэн нь олон хүний сэтгэлийг мөн чилээж эхэлжээ.
.png)
.png)

Сэтгэгдэл ( 0 )