Жүжигчин Жэйми Дорнан Португалд аялаж явах үедээ зүрхний шигдээс өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгджээ.
"Fifty Shades of Grey" киноны од Жэйми Дорнан руу биеэсээ хор ялгаруулдаг катерпиллар хэмээх өт дайрсан хэмээн түүний найз дурдсан байна.
Катерпиллар хэмээх энэхүү өт нь нарс модонд ихэвчлэн үрждэг бөгөөд хүчтэй цочроох үйлчилгээтэй уураг бүхий үслэг нь хүний арьсанд хүрснээр зүрхний шигдээстэй төстэй шинж тэмдэг үзүүлдэг байна.
Гольфийн талбай дээр Жэйми Дорнан найз Смартын хамтаар тоглож байх үед Смартын зүүн гар чичирч, бадайрж эхэлсэн гэнэ. Үүнийг зүрхний шигдээсийн шинж тэмдэг хэмээн үзсэн учраас яаралтай эмнэлэгт хүргэжээ. Түүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч зочид буудалдаа эргэн ирэх үед Жэйми мөн ижил шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байжээ.
Долоо хоногийн дараа эмч тэдэн рүү утастан хортой төрөлд багтах катерпиллар өтөнд хүрсэн байж болзошгүй талаар хэлсэн бөгөөд энэхүү өт нь нохойг үхэлд хүргэж, 40-өөс дээш насны хүмүүсийг зүрхний шигдээсээр өвчлүүлдэг аж.
Сэтгэгдэл ( 1 )
caterpillar hemeeh ut gene uu? hutsaad bgaambee zugeer jaran hult geechee. setguulch baij arai shaas