Дональд Трампын үсний өнгө сэтгэл санааны байдлаас нь шалтгаалж өөрчлөгддөг гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 29

 

Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн эхээр шүүх хуралд оролцсон. Энэ үеэр түүний үсний өнгө урьд өмнөхөөсөө өөр харагдаж байсныг интернэт хэрэглэгчид онцолжээ. 

Түүний үсний өнгө сэтгэл санааны байдалтай нь шууд хамааралтай хэмээн ойрын эх сурвалж нь дурджээ. Учир нь тэрээр тун ч тэвчээргүй нэгэн. Үсчний сандал дээр 30 минутаас дээш хугацаагаар сууж чаддаггүй тэрээр тэвчээргүй зан гаргасан тохиолдолд үсний өнгө нь хар, шаргал, саарал, улбар шар хүртэл янз бүрийн өнгөтэй болдог аж. 

Түүний үсний өнгө үе үеийн загварын сэтгүүлүүдийн онцлох сэдэв байсаар ирсэн. 2020 онд Vogue сэтгүүл "Трампын маалингын өнгөт үс нь нэг шөнийн дотор мөнгөлөг өнгөөр солигдов" хэмээж байсан бол "The Cut" сэтгүүл "Трамп үсээ будахаа больсон. Одоо тэр мөнхийн цагаан үстэй байх болно" хэмээсэн байх аж. 

Удахгүй болох сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй Трамп стиль имиждээ ч мөн анхаарч эхэлсэн гэнэ. Улаан зангиагаа пастель өнгийн зангиагаар сольж, нарийн эсгүүртэй костюм өмсөж, жингээ хасаж эхэлсэн түүнд эхнэр Меланиа Трамп нь ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Ийнхүү өөрчлөлт хийж залуу стильтэй болсон шалтгаан нь залуу үеийнхний саналыг авч, 2016 оны Трампаас өөр хүн болсон гэдгээ илтгэж буй хэрэг хэмээн эх сурвалжууд дурдсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.132) 2024 оны 01 сарын 31

Энэ хүн гарвал АНУ-гийн зэвсэгийн бизнес больж, дайн зогсох байгаа даа, Зэвсэгийн бизнест нь Украйн гэдэг улс арилахна дээ,

0  |  0
Top