Монгол Улсын Засгийн газрын сүүлийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх, УИХ-ын даргад хандаж энэ асуудлаар Түр хороо байгуулах чиглэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгсөн билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хот дотуураа аюултай ачаа тээвэрлэдэг, тэр бүү хэл төмөр замаараа хот дотуураа аюултай тээврийг хийдэг. Түүнд маш ойрхон олон орон сууцны хорооллууд, барилгууд үйлчилгээний төвүүд шахаж барьсан. Тойрог замын асуудлыг ярья, шийдье гэтэл газрын асуудал хүндрэлтэй. Улаанбаатар хот маань газрын наймаа, утаа, нийтийн тээврийн асуудлаасаа эхлээд дарьтай торх болж хувирсан байна.
Үүний уг үндэс нь газрын асуудлаас эхлээд явсаар байгаад авлига дээр очиж байна. Газрын авлига бол олон жилийн үхширсэн асуудал. Сүүлийн 20 жилийн газрын асуудлаас болж Улаанбаатар хот хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй төвшиндөө хүрч, чинээндээ тулсан байна.
Нийтийн тээвэр ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Даваа гарагаас хичээл сургууль эхэлнэ, дугаарын хязгаарлалт зогсоно, ирэх долоо хоногоос тэг зогсолт эхэлнэ. Тийм учраас иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд, авлигатай тэмцэх Засгийн газрын бодлого, Ерөнхий сайдын бодлогын хүрээнд парламентын түвшинд нийслэл Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, Түр хороог Хууль зүй дотоод хэргийн сайд ахалж ажиллах чиглэлийг өглөө" гээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар шийдвэрлүүлэх үү?
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах байх. Энэ үеэр Түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ. Ерөнхий сайд Түр хороог Хууль зүйн сайдаар ахлуулъя гэдэг улс төрийн шийдвэр гаргаж, УИХ -ын даргад хандахаар болсон.
-Сая гал гарсан газар орчим нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаардаг гэсэн мэдээлэл байгаа. Танд энэ талаар мэдээлэл бий юу. Энэ газрыг хаанаас хувийн хэвшилд олгосон юм бол?
-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо орчмын газрыг хүний, өөрийнгүй хэсэгчилж зарсан байдаг. Энэ бол миний сонгогдсон тойрог. Тиймээс би тэр талаар тодорхой мэдээлэлтэй байгаа. Улсын ерөнхий прокуророос эхлээд Тагнуулын ерөнхий газрын удирдлага ч энэ газрын наймаанд оролцсон гэх мэдээлэл бий. Энэ талаар би тусад нь хэвлэлийн хурал хийж мэдээлнэ гэлээ.
Д.Оюун
Сэтгэгдэл ( 7 )
Улаанбаатар их гоё хот байсан,Улаан хацартай юмнууд ирээ л балалаа даа
Зураг нь дээр харагдаж байгаа Б.Энхбаярт : Тэр авилагчид чинь танай намын чинь найз нөхөд байна бус уу? Наад үгийг чинь чамаар хэлүүлэлтгүй олон түмэн мэдэж, харж байна, Мэдээд хэлж, дуугарсан бүхнийг та нар шорон руугаа чихээд байна бус уу?. Чи хэрэв Монгол аав, ээжээс төрсөн чинь үнэн юм бол дуугүй л тэр хулгайч, луйварчдаа цээрлүүлчих, газар нутгаас минь сэмлэн зараад байгаа андыг тэр шорондоо хийчих, хүмүүс чамд бага зэрэг итгэж магадгүй.
цусан УЛААН өнгөтэй БААТАР хот билээ
Наалдсан о.сууцнууд дүүрэн хот
Сонгогдсон дүүрэгтээ очиж үзсэн үү хамгийн том торх чинь тэнд бна
сүүлийн 30 жилд хот, дүүргийн даргаар ажиллаж байсан тэнэгүүдийн авилгын уршигаар УБ цементийн ширэнгэ болж, гал, түргэний машин орох нь бүү хэл явган хүн ч явах аргагүй болтлоо цементийн овоолго болж хувирсан. Энэ овоолгыг нурааж ногоон байгууламж болгох хэрэгтэй. авилгыг нь илчилж шоронд хий...
газарыг хоритой хууулиар болохгүй тусам их үнээр зардаг байсан бус уу