Канье Уэст эхнэрийнх нь тухай асуусан эмэгтэйн утсыг булаан авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 30

 

Реппэр Канье Уэст Холливудын алдрын гудамжинд болох ёслолд оролцохоор явах үедээ папарацийн дуранд өртжээ. Түүнд нэгэн эмэгтэй дөхөн ирээд "Хүмүүс Бианкаг өөрийн гэсэн эрх чөлөөгүй нэгэн гэлцдэг. Зарим нь таныг эхнэрээ удирдаж, үйл хөдлөл бүрийг нь заадаг гэдэг... " хэмээн асуухад уурссан Канье Уэст эмэгтэйн гар утсыг булаан авчээ. 

Тэрээр эмэгтэйд хандан "Надад битгий ийм тэнэг юм ярь, би ч гэсэн хүн. Чи чинь галзуурчхаа юу. Би бол домог. Би Чарли Вилсонд баяр хүргэхээр ирсэн. Гэтэл чи надаас эхнэрийн минь талаар тэнэг юм асуухаар ирлээ. Тэр бол миний эхнэр. Чи надаас миний эхнэрийг эрх чөлөөтэй эсэхийг асуулаа. Насанд хүрсэн хүний тухай ийм зүйл асуух үл хүндэтгэсэн хэрэг. Тийм биз? Асуултад минь хариул. Би таны асуултад хариулах ёстой байсан шиг та миний асуултад хариулбал яаж байна?" гэжээ. 

Daily Mail-д дурдснаар Канье Уэст эхнэрээ сөрөг сэтгэгдлээс сэргийлэхийн тулд янз бүрийн аппликейшн хэрэглэхийг хоригложээ. Энэхүү үйлдэл нь эхнэрээ олон нийтээс тусгаарлаж буй үйлдэл хэмээн олон нийт үзэж байгаа аж.

Каньетэй гэрлэхээс өмнө Бианка сошл орчинд идэвхтэй нэгэн байсан. Харин Каньетэй гэрлэснээс хойш этгээд хачин авирлах болсон нь дагагчдынх нь санааг чилээж эхэлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top