Жүжигчин Хан Со Хи, Ан Хю Соб нарын дотно мессеж ил болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 30

 

Жүжигчин Ан Хю Соб, Хан Со Хи нарын хооронд өрнөсөн дотно мессеж цахим орчинд тархсан нь багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Ан Хю Собийн хувьд олон алдартай драмын гол дүрд тоглосон бол Хан Со Хигийн хувьд хар тамхины хэрэгт удаа дараа нэр холбогдсон нэгэн. Тэдний харилцан яриан дунд Хан Со Хи жүжигчин Ан Хю Собийг Ганнам дахь нэгэн зочид буудалд ирэхийг урьж, нэг шөнийг зугаацаж өнгөрөөхийг санал болгожээ. Энэхүү яриа маш хурдацтай цахим орчинд тарж, олон нийтийг гайхшралд оруулаад байгаа аж. Учир нь энэхүү харилцан ярианы маргааш Хан Со Хи уг зочид буудалд явж байсан болох нь батлагджээ. 

Уг харилцан яриа интернэт орчинд тархсан ч устгагдаж байгаа нь олон нийтийн хардлагыг улам бүр төрүүлж эхэлжээ. Хан Су Хитэй нэр холбогдсон эрчүүд нэр хүндээ алдаж, шоу ертөнцөөс арчигдах магадлал өндөр байдаг. Тиймээс Ан Хю Собын шүтэн бишрэгчид дуртай жүжигчнийх нь хувь заяа хэрхэн эргэх бол гэдэгт сэтгэл зовниж байгаа тухайгаа дурджээ. 

Хан Со Хи Big Bang хамтлагийн гишүүн T.O.P-той хар тамхи хэрэглэсэн хэмээн цагдаа нарт мэдүүлсэн байдаг. T.O.P хэргээ хүлээсэн ч нойрсуулах эм уун, амиа хорлохыг завдсан бөгөөд хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Тэрээр мөн YG энтертайнментийн гүйцэтгэх захирал Ян Хюн Шиг, дуучин B.I нарын хамт хар тамхины хэргээр шалгагдаж байсан. 

Хамгийн сүүлд Хан Со Хи Big Bang хамтлагийн гишүүн GD болон талийгаач жүжигчин И Сун Гюүн нарын нэр холбогдоод байсан хар тамхины хэрэгт мөн шалгагдаж байсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aa(139.5.217.142) 2025 оны 03 сарын 13

Ene 2 maanii suuchaasau

1  |  0
Top