Танигдахын аргагүй өөрчлөгдсөн 7 алдартан

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 31

 

Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчид танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн алдартнуудыг нэрлэжээ. Эдгээр алдартнуудын зургийг нэг удаа хараад таних боломжгүй хэмээсэн бөгөөд зургийг нь хэд хэд харсны дараа хуучин төрх нь тодорч эхэлдэг тухай тэд дурдсан байна. Ингээд уг жагсаалтад багтсан 7 алдартныг танилцуулж байна. 

1. Ан Ри Хван 

Хөлбөмбөгийн домогт тамирчин Ан Жун Хван болон түүний хүүхдүүд болон Ан Ри Вон, Ан Ри Хван нар MBC телевизийн "Аав" нэвтрүүлгээр олны танил болж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан билээ. 10 жилийн дараа ээжийнхээ юүтүб суувгаар дахин үзэгчидтэй уулзсан Ан Ри Хваныг үзэгчид таниагүй бөгөөд багын төрх нь тэс өөр болсныг шүтэн бишрэгчид нь онцолжээ. 

 

 

2. Shinhwa хамтлагийн Эрик

Shinhwa хамтлагийн гишүүн Эрик урьд өмнөхөөсөө өөр болсон хэмээн шүтэн бишрэгчид нь онцолжээ. Урьдийнхаасаа жин нэмсэн түүнийг шүтэн бишрэгчид нь илүү төлөвшсөн төрхтэй болсон хэмээсэн байна.

 

 

3. Пак Мин Ён 

Жүжигчин Пак Мин Ён "Wedding My Husband" кинонд тоглохын тулд жингээ эрс хассан нь шүтэн бишрэгчдийг нь алмайруулжээ. 

 

 

4. Пак Бом 

2NE1 хамтлагийн гишүүн Пак Бом их хэмжээний жин нэмсэн хэмээн шүүмжлүүлж байсан бол энэ удаад шинэ цомгийнхоо зургаар урьдын гоолиг төрхөө эргүүлэн олж авсан болохоо зарлажээ. 

 

 

5. Сун Мин Со 

Produce 101 Тrainee шоуны оролцогч Сун Мин Со тансаг зэрэглэлийн олон брэндийн нүүр царайгаар ажилласан бөгөөд шоунд оролцох үеэсээ тэс өөр харагдах болсныг олон нийт онцолжээ. 

 

 

6. Yves (LOONA)

Эгдүүтэй, эмэгтэйлэг төрхтэй байсан тэрээр хөмсгөө цайруулж, үснийхээ засалтыг өөрчилснөөр тэс өөр харагдах болжээ. 

 

 

7. Sakura (LE SSERAFIM

Түүнийг япон сэтгүүлийн зураг авалтад оролцохдоо хэт их засвар хийлгэж, танигдахын аргагүй өөр болсон хэмээн олон нийт шүүмжилжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hnc bsh(202.9.47.3) 2025 оны 03 сарын 13

Sakura egc neeh aimr oorclgdoq bnshd

7  |  0
gaigv(59.153.86.33) 2025 оны 03 сарын 13

not bad

6  |  0
Top