Жүжигчин И Бён Хоны Лос Анжелес хотод байрлах гэрт хулгайчид нэвтэрсэн тухай мэдээлэл Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ.
И Бён Хоны менежерүүдийн нэг өнгөрсөн долоо хоногт Лос Анжелес дахь гэрийг нь шалгахаар очих үед жүжигчний гэрт хулгай орсон байхыг олж харжээ. Хулгайчид байшин руу орохын тулд гүйдэг шилэн хаалгыг нь хагалсан байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Цагдаа нарын үзэж буйгаар энэхүү хулгайн хэргийг үйлдсэн этгээдүүд ойр хавийн баячуудын хорооллыг удаа дараа дээрэмдсэн этгээдүүдийн хийсэн хэрэг байж болзошгүй гэжээ.
Энэ тухай мэдээллийг жүжигчний харьяалагддаг BH Entertainment баталж, жүжигчин И Бён Хон эх орондоо гэр бүлийнхний хамтаар аюулгүй байгаа тухай мэдэгдсэн байна. Тэд мөн санхүүгийн хохирол учраагүй тухай дурджээ.
Жүжигчин И Бён Хон дэлхий дахинаа хит болсон "Squid Game" цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалтад оролцож байгаа бөгөөл өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.
Сэтгэгдэл ( 0 )