Словакт 60 мянга гаруй хүн эрх баригчдын эрүүгийн хуульд шинэчлэл хийх төлөвлөгөөг эсэргүүцэн жагслаа.
Эсэргүүцлийн арга хэмжээ Словакийн олон хотод болжээ. Эрүүгийн хуульд шинэчлэл хийвэл зарим гэмт хэрэгт оноох ялыг хөнгөвчилж, тусгай прокурорын байгууллагыг үгүй болгох зэрэг өөрчлөлт гарах аж. Иргэд үүнийг эсэргүүцэн 29 хотод эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ.
Словакт мөн он гарсны дараа Засгийн газрын эсрэг жагсаал болсон юм. Уг жагсаалаар иргэд сайд нарын танхимыг огцруулахыг шаардсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
залуучууд ихтэй бол америк маягийн ардчилсан мөнгөний жагсаал, дундаас дээш насныхан их бол нийгмийн дундаж амьдрал хэцүү болсоныг илэрхийлнэ