"Эрхэт Монгол" медиа группийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-ы Ерөнхий эрхлэгчээр Чанцалын Үл-Олдохыг томиллоо.
Тэрбээр МУБИС-ийг Сэтгүүлч-Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсөж, 2002 онд “Улаанбаатарын сонин”, 2005 онд “Өнөөдрийн Монгол” сонинд сэтгүүлчээр ажлынхаа гарааг эхлүүлсэн. Мөн 2006-2008 онд “Нийгмийн толь” сонинд, 2008-2022 онд “Зууны мэдээ” сонинд Албаны дарга, Тоймчоор ажиллаж байгаад 2022 оноос “Өглөөний сонин”-ы Эрэн сурвалжлах болон Тоймчдын албаны дарга, тус сонины орлогч эрхлэгчээр ажиллаж ирсэн байна.
Ч.Үл-Олдох нь МСНЭ, МЗЭ-ийн гишүүн уран бүтээлч, өдөр тутмын сонины салбарын шилдэг сэтгүүлч, тоймчдын нэг юм.

Сэтгэгдэл ( 3 )
Ажлын амжилт хүсье.туршлагатай шудрага сайн сэтгүүлч дээ
Халуун баяр хүргэе! Амжилтын дээдийг ерөөе!
Үл-Олдохдоо баяр хүргэж амжилт хүсье!