Талийгаач И Сун Гюүнтэй холбоотой хар тамхины хэрэгт чинээлэг өв залгамжлагчийг буруутгаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 02

 

Талийгаач жүжигчин И Сун Гюүнд холбогдох хар тамхины хэргийн мөрдөн байцаах ажиллагааны дүнд гурав дахь үеийн өв залгамжлагчийг буруутган яллах дүгнэлт үйлджээ. Нэгдүгээр сарын 31-ний өдөр албаны эх сурвалжийн мэдээлснээр уг этгээдийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутган албан ёсоор яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Өнгөрсөн оны 9-р сард талийгаач жүжигчин И Сун Гюүн болон Ганнам дахь шөнийн цэнгээний газрын менежер гэх эмэгтэй нарыг цагдаа нар шалгаж эхэлсэн. Хэргийг шалгах явцад Өмнөд Солонгосын чинээлэг айлын гурав дахь үеийн өв залгамжлагч болох А нь уг хэрэгт холбоотой байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт нийт 5 хүнийг холбогдуулан шалгаж байсан билээ.  

Цагдаагийнхан сэжигтэн А-г хар тамхины шинжилгээнд оруулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тэрээр 2019 онд метамфетамин хэрэглэсэн хэргээр хорих ял болон тэнсэн харгалзах ял авч байжээ. 2022 оны хоёрдугаар сард шоронгоос суллагдсан түүнийг талийгаач И Сун Гюүний үхэлд хамааралгүй хэмээн үзэж байгаа ч тодорхой хэмжээний оролцоотой гэдгийг үгүйсгэх аргагүй хэмээн холбогдох албаныхан мэдээлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.148) 2024 оны 02 сарын 06

Газар нутагаа Хүрэлбаатар хужаад алдах гэж байж хаа бсан нэг муу өмхий кeмчины үхэл хэнд хамаатай хөөрхий ч гэх шиг ацнууд уянгалаад унгас алдаад нтр ккккк

4  |  0
Хүн(66.181.160.119) 2024 оны 02 сарын 06

Харамсалтай юмаа хөөрхий

4  |  0
Зочин(66.181.179.22) 2024 оны 02 сарын 06

Хайран сайхан жүжигчин . Тун харамсалтай юм.

3  |  0
E(202.9.40.13) 2024 оны 02 сарын 06

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

4  |  1
зочин(66.181.178.184) 2024 оны 02 сарын 06

Яг үнэндээ баячуудын зугаа болчихсон л байхгүй юу, баячуудын балай хүүхдүүд юу ч хийх сонирхолгүй, хэдэн урлагийнхныг урхидуулаад л, хар тамхиа зараад мөнгө олж, татаж масуураад л сууж байгаа.

10  |  4
Top