"Эрхэт Монгол" медиа группийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-ы Орлогч эрхлэгчээр Батбаярын Төрбатыг томиллоо.
Тэрбээр Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа 2011 онд "Өглөөний сонин"-оос эхлүүлсэн. 2011-2017 онд "Өглөөний сонин"-ы Эрэн сурвалжлах алба, Улс төрийн албанд сэтгүүлч, Албаны дарга, 2017-2018 онд мэдээллийн Newspress.mn сайтад сэтгүүлч, редактороор ажиллаж байсан. Харин 2018 оноос Zindaa.mn сайтад Улс төрийн албаны сэтгүүлч, даргаар ажиллаж байгаад 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс "Өглөөний сонин"-ы Орлогч эрхлэгчээр томилогдон ажиллаж байна.
Б.Төрбат нь МСНЭ-ийн "Ган үзэгтэн", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан"-аар шагнуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )