Реппэр Десант төрсөн өдрөөрөө бие даасан тоглолтоо хийнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 02

 

Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг реппэр Десант ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр "UG Palace"-т бие даасан тоглолтоо хийхээр болжээ. 

Түүний хувьд 2014 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Үүнээс хойш нам гүмхэн байсан тэрээр сонсогчдодоо бэлэг барьж, тархи, зүрхэнд нь түймэр тавихаар шийджээ. Тоглолт болох өдөр түүний төрсөн өдөр тохиож буй нь сонсогчдод нь ч мөн давхар баяр болж буй биз ээ. 

Тэрээр энэхүү тоглолтоосоо хойш хэдэн жилдээ бие даасан тоглолтын зар дуулгахгүй гэдгээ мөн мэдэгджээ. Тиймээс тасалбараа эртхэн базааж, тоглолт болох өдрийг хоног тоолон хүлээх үүрэг сонсогчдод нь оногдов. Реппэр Десант мэдээж шилдгийн шилдэг, хит уран бүтээлүүдээ сонсогчдодоо хүргэнэ. Мөн түүний үүсгэн байгуулалцсан "Тоонот" рекордсын уран бүтээлчид энэхүү тоглолтод оролцох бөгөөд өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан уран бүтээлчид ч мөн хүрэлэн ирэх ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ider(139.5.216.48) 2025 оны 03 сарын 13

Taxi yaj zahialah uu\n\n

3  |  0
Suwda(122.201.31.113) 2025 оны 03 сарын 13

Mashhh ondp beinn zaavl ocij vznee

2  |  0
Уянга(66.181.183.171) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье ахдаа гоё дуулдаг ах шүү очиж үзэхийг бодож бнаа Дарханд ирвэл бас гоё л бн

5  |  0
urnaa(211.36.139.23) 2025 оны 03 сарын 13

amjilt

7  |  0
Dashnym(202.126.91.74) 2025 оны 03 сарын 13

Fire2

6  |  0
сумъяа(122.201.31.244) 2025 оны 03 сарын 13

Маш удаан хүлээсэн шүү баярлалаа\n

6  |  0
Zolzaya Baatarkhuyag(139.5.217.128) 2025 оны 03 сарын 13

5  |  0
Top