Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохын тулд 80 гаруй шивээсээ далдалжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 05

 

АНУ-ын хөгжмийн зохиолч, загвар өмсөгч, жүжигчин Парис Жексон 66 дахь удаагийн Грэмийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн иржээ. Гар болон цээж хэсэгтээ олон тооны шивээстэй тэрээр энэ удаад бүхий л шивээсээ далдлажээ. 

80 гаруй шивээсээ ийнхүү далдалсан түүнийг шүтэн бишрэгчид нь танигдахын аргагүй өөр болсон хэмээсэн бөгөөд энэхүү өөрчлөлтийг алдарт нүүр будагч Тайсон Фоунтейн хийжээ. Түүний шивээснүүдийг 44 ам.доллараар худалдаалагддаг Cover Fx хэмээх кремний тусламжтайгаар далдалсан тухайгаа Тайсон Фоунтейн дурдсан байна. 

Попын хаан Майкл Жексоны бага охин Парис Жексон биеийнхээ ихэнх хэсэгт талийгаач аавынхаа дурсгалд зориулсан шивээс хийлгэсэн байдаг бөгөөд 1991 онд гарсан "Dangerous" цомгийнх нь ковер зураг хүртэл бий. Мөн найзуудтайгаа хамт хийлгэсэн хос шивээс 10 орчим байдаг тухай дурдсан тэрээр 2020 оноос эхлэн өөртөө шивээс хийж эхэлсэн байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(93.22.36.29) 2024 оны 02 сарын 20

Xiix ajlaa olj yadsan aavaasaa uvluj avsan munguu yaj urexee medexgui teneg xuuxen dee

0  |  0
(202.131.230.251) 2024 оны 02 сарын 14

хажууд нь хараад, лааг нь бариад Жексон дараа нь чамайг ална гээл найзад нь хэлээл хаха

0  |  0
LoL(66.181.183.212) 2024 оны 02 сарын 08

Chi laagiin barij bsan biluu

1  |  0
Ner(202.21.107.35) 2024 оны 02 сарын 06

Майкл Жексон охин биш л дээ үнэн дээ, Майкл Жексон охин байсан бол өнгөт арьстан байх байсан. Найз нь эхнэртэй явалдаад гарсан хүүхэд .

0  |  0
Top