Сэлин Дион: Би энд байгаадаа чин сэтгэлээсээ баярлаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 05

 

55 настай Дуучин Селин Дион хөгжмийн хамгийн том үдэш болох Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр тайзнаа эргэн ирлээ. 

66 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадмаас "Оны шилдэг цомог" шагнал хүртсэн Тэйлор Свифтэд шагнал гардуулсан тэрээр "Би энд байгаадаа чин сэтгэлээсээ маш их баяртай байна" хэмээсэн бөгөөд тэрээр 27 жилийн мөнө Диана Росс, Стинг нараас Грэммийн шагнал гардан авч байснаа дурсан ярьжээ. 

Тэрээр 2022 онд сая хүн тутамд ганц тохиолддог ховор төрлийн мэдрэлийн өвчнөөр өвчилсөн тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Үүнээс хойш нам гүмхэн байсан түүний их бие болон мөчдийн булчин чангарч, хатингаршиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард түүнийг булчингаа хянаж чадахаа больсон тухай түүний эгч мэдээлж байжээ. 

Өнгрсөн хугацаанд өвчинтэйгөө тэмцэж, тайзнаа эргэн ирэхийг мөрөөдөж байсан тэрээр ийнхүү Грэммийн тайзнаа гарч ирсэн бөгөөд танхим дүүрэн үзэгчид түүнд баяр хүргэн хүндэтгэл үзүүлжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наташа(66.181.161.170) 2025 оны 03 сарын 13

Ямар сайхан юм бэ өвчинөө ялан дийлээ гараад ирлээ Баярлаж байна Аз жаргал эрүүл энхийг хүсье

1  |  0
Нараа(106.102.11.58) 2025 оны 03 сарын 13

Ямар гоё юм бэ маш сайхан харагдаж байна

2  |  0
Агий(66.181.161.151) 2025 оны 03 сарын 13

Ямар гоё вэ ямар их хүч тэнхээ вэ ашгүй дэ

1  |  0
Агий(66.181.161.151) 2025 оны 03 сарын 13

Ямар гоё вэ ямар их хүч тэнхээ вэ ашгүй дэ

1  |  0
Агий(66.181.161.151) 2025 оны 03 сарын 13

Ямар гоё вэ ямар их хүч тэнхээ вэ ашгүй дэ

1  |  0
saraa(124.158.88.8) 2025 оны 03 сарын 13

wow \n

1  |  0
Баяраа (59.153.87.218) 2025 оны 03 сарын 13

Үнхээр сайхан мэдээ байна, гайхалтай дуучин шүү, эрүүл саруул болсондон баярлаж байна.

5  |  0
Зочин(122.201.31.227) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр их баярлаж байна.гайхалтай дуучин

2  |  0
Zochin(202.126.89.126) 2025 оны 03 сарын 13

Wow amjilt amjilt ergen irsen bayr hvrgie

2  |  0
Г(202.9.46.15) 2025 оны 03 сарын 13

Гоё

3  |  0
Zochin(43.242.243.179) 2025 оны 03 сарын 13

Saihan haragdaj baina bayar hurgey

4  |  0
Лайла(202.126.91.46) 2025 оны 03 сарын 13

Ямар гоё юм бэ.Шүтээн минь эргэж иржээ.

4  |  0
Зочин(103.57.93.251) 2025 оны 03 сарын 13

Шүтээн дуучин минь эдгэн ирж байгаад туйлын их баяртай байна\n

4  |  0
Энхэээ(185.186.153.20) 2025 оны 03 сарын 13

Ашгүй дэ хөөрхий минь

4  |  0
Top