Алдартай DJ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний аминд хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 05

 

Өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 5-ний өдөр Хятад болон Өмнөд Солонгос улсад алдартай 20 гаруй насны DJ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. 

Уг осол өнөөдөр өглөөний 04:30 цагийн орчимд Ганнамын Нонхён-Дунд болсон аж. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр гэмт этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд 50 гаруй насны хүргэлтийн ажилтныг мөргөж, улмаар амь насанд нь хүрчээ. Хохирогчийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь нас барсан байна. 

Цагдаа нарыг хэргийн газар очход сэжигтэн хамтран ажиллахаас татгалзан, ээжтэйгээ утсаар ярих хэрэгтэй байгаа тухайгаа дурьдан, нохойгоо тэврэн уйлж эхэлсэн аж. Алба хаагчдад хэдэн минутын турш эсэргүүцэл үзүүлсэн түүнийг удалгүй гавлан, цагдаагийн хэлтэст хүргэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top