Жүжигчин И Сын Ги болон И Да Ин нар өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Хосууд хүүхдийнхээ хүйсийг эргэн тойрныхоо хүмүүсээс нууцалж байсан бөгөөд төрснийхөө дараа охинтой болсноо зарлажээ. Өнгөрөгч аравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухайгаа зарласан тэд 2023 оны дөрөвдүгээр сард хуримаа хийсэн билээ.
И Сын Гигийн шүтэн бишрэгчдийн шүүмжлэл, эсэргүүцэл дунд болж өнгөрсөн уг хуримнаас үүдэн И Сын Ги шүтэн бишрэгчдээ алдсан гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч бүх эрсдлийг өөрийн биеэр үүрнэ хэмээсэн И Сын Ги охинтой болсондоо туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )